Монгол Улсын софт теннисчид дэлхийн аваргын хүрэл медаль хүртжээ

img

Софт теннисний дэлхийн аваргын 14 дэх удаагийн тэмцээн БНСУ-ын Мунгеон хотноо явагдаж байгаа билээ. Манай эрэгтай баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медалийн болзол хангаад байна. Манай баг тамирчид эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын багийг 2:0-ээр хожсон. Дараагийн тойрогтоо Филиппиний багтай медалийн төлөө тоглолт хийж мөн л 2:0-ээр хожиж хүрэл медалийн болзол хангалаа. Мөнгөн медалийн төлөө талбайн эзэн Өмнөд Солонгосын багтай таарч тоглон хожигдсоноор ийнхүү манай улсын софт теннисний тамирчид түүхэндээ байгаагүй том амжилт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Softinxondo bugdend in Amjilt xusyaaa...:)
2011-11-04
sain bn
2011-11-01