
Өнөөдөр Монгол Улсад Чөлөөт бөх үүсэж хөгжсөний 50 жилийн ойн өдөр. Энэ жилийн дэлхийн аваргаас манай эмэгтэй баг тамирчид багаараа хүрэл цомын эзэн болж 2 мөнгө 1 хүрэл медаль авсан амжилтаар энэхүү тэмдэглэлт ойгоо угтаж байна.
Чөлөөт бөхийг Монгол Улсад хөгжүүлж улсынхаа топ спортуудын нэг болгосон үе үеийн бүх бөхчүүд, багш, дасгалжуулагч нар, Чөлөөт бөхийн холбооны ажилтан албан хаагчид, энэ спортод хувь нэмэр оруулсан бүх хүмүүст ойн баярын халуун мэндийг Шууд тв, Шууд.мн сайтын хамт олноос хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ