Хятадад газар хөдөлжээ
Хятадын хойд бүс нутаг болох Шинжаан мужид 6 магнитудын шаталбартай газар хөдлөлт өнөө өглөө болсон тухай АНУ-ын Геологи, газарзүйн судалгааны төвөөс мэдээлжээ.
Хятад Казакстаны хилээс 130 км-ийн зайд 28 км-ийн гүнд газар хөдлөлтийн төв цэг нь байжээ. Одоогоор хохирлын талаархи мэдээлэл ирээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ