Туркт эмэгтэй амиа золиослогч дэлбэрэлт үйлджээ

img

Туркт нэгэн эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлж хоёр хүний аминд хүрсэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Туркийн Бингол хэмээх зүүн мужид энэхүү халдлага гарсан гэнэ. Энэ дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн хүнд шархадсан тухай тус мужийн захирагч мэдээлсэн байна. Одоогоос арваад хоногийн өмнө Туркийн зүүн өмнөд мужид мөн амиа золиослогчид халдлага үйлдэж туркийн 24 цэргийн аминд хүрсэн юм. Сүүлийн үед ийнхүү Турк улсад халдлага үйлдэх нь ихсэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ