
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Өчигдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 74.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1389.05 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая ам.доллар худалдсан байна.Мөн юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 124 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк саналыг 221.5 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлэв.
Д.Туяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ