Залуучууд цуглуулсан хандиваа Хотын даргад өгөв

img

Өнөөдөр үндэсний өгөх өдөр. Энэ өдөрт зориулж,  цуглуулсан хандиваа  Хотын дарга Г. Мөнхбаярт  өгсөн хүмүүс бол Улс төрийн менежментийн академийнхан байлаа. Тэд “Нэг сая доллартай монгол залуу” лекцийг хэдхэн хоногийн өмнө тохиосон нийслэлийн өдрөөр  залуучуудад уншжээ. Энэ үеэрээ үндэсний өгөх өдөрт зориулж  мөнгөн хандив цуглуулсан юм байна.  Мөнгөн дүн нь 100 мянга гаруй төгрөгөөр хэмжигдэх ч чин сэтгэл шингэсэн энэхүү хандиваа Улс төрийн менежментийн академийн багш нар хотын даргад өгөхөөр шийджээ.
Энэ шийдвэрээ тайлбарлахдаа хотын даргаас өдөр бүр тусламж дэмжлэг хүссэн хүсэлт тасардаггүй байх.  Тийм учраас тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүнд  залуучуудын хандивыг өгч чадах хүн Улаанбаатар хотын Захирагч  Г.Мөнхбаяр та хэмээн онцолжээ.
Мөн энэ үеэр Улс төрийн менежментийн академийнхан тус академиас олгодог “Шилдэг менежер”  цол тэмдгийг хотын даргад зүүж өглөө. Гэрээ засагчид улсаа захирч чадна гэсэн Чингис хааны хэлсэн үгнээс иш татсан энэ цол тэмдгийн 48 дахь эзэн нь Хотын дарга болж буйг тэд онцлов. Түүнчлэн та бол Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, баг хамт олноо чадварлаг удирдахын зэрэгцээ нийслэлийн хөгжлийг шинэ түвшинд авч яваа удирдагч гэж Улс төрийн менежментийн академийнхан тодорхойллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ