
Монголбанкнаас оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлаж байгаа юм байна. Манай орны хувьд мөнгөний бодлогын ямар арга, хэлбэр илүү тохиромжтой вэ?” гэсэн сэдэвт тус бага хурлын зорилго Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол улсын эдийн засаг, түүн дотроо мөнгөний бодлогын тухай онолын болон практик мэдлэгийг сайжруулах, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэж буй аж.
Судалгааны ажилд тавигдах шаардлагын тухайд Мөнгөний бодлогын үндсэн арга, хэлбэрүүд болох инфляцийг онилсон, мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлтийг онилсон болон тогтмол валютын ханшийн дэглэм зэргийн тус бүрийн хувьд давуу, сул талыг дурьдсан байх, практик ач холбогдолтой, шинжлэх ухааны үндэслэлтэй болон цаг үеийн асуудлыг хөндсөн судалгааны ажил байх ёстой юм байна.
Хуралд оюутнууд багаар оролцож болох бөгөөд нэг баг дээд тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ.
Илтгэлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цаг хүртэл Монголбанкны бичиг хэрэгт хүлээн авах аж.
Эхний шатанд зохион байгуулах комисс илтгэлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээн авч судалгааны ажлыг уншиж, 8 илтгэлийг эцсийн шатны шалгаруулалтад оруулах бөгөөд илтгэл нь шалгарсан оюутнуудтай холбоо барих аж. Хоёрдугаар шатанд Монголбанкны мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Эрдэм шинжилгээний бага хурал 2011 оны 12 дугаар сарын 8-ний өдөр болох юм бөгөөд илтгэлүүдийг байр эзлүүлэх юм байна.
Тухайлбал: 1-р байр - Өргөмжлөл, 300 000 /гурван зуун мянган төгрөг/
2-р байр - Өргөмжлөл, 200 000 /хоёр зуун мянган төгрөг/
3-р байр - Өргөмжлөл, 100 000 /нэг зуун мянган төгрөг/ аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ