
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 8.2 тэрбум ам.долларт хүрсэн мэдээ байна. Оны эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8174.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 92.4 хувиар өсчээ. Хятад улстай 4649.1 сая ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 59.9 хувь, 1222.9 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн нь 15.0 хувийг эзэлж байна. Энэ хугацаанд нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66.7 хувиар өсч 3348.0 сая ам.долларт, импорт 114.7 хувиар өсөн 4826.3 сая ам. долларт тус тус хүрчээ. Импортын өсөлтийн хурд экспортынхоос 2.1 дахин илүү байснаар гадаад худалдааны алдагдал 1478.3 сая ам.долларт хүрчээ. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 441.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.0 дахин өсөөд байна.
Гадаад худалдааны нөхцөлийн индекс оны эхнээс анх удаа өсөлттэй гарчээ. 9 дүгээр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс 1 1.801-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд импортын хүнс болон машин, электрон бараа бүтээгдэхүүний үнийн индексийн бууралт болон экспортын чулуу нүүрний үнийн индексийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Импортын тухайд 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Оны эхний эхний 9 сарын байдлаар манай улсын нийт импорт 4826.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин буюу 2578.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
Энэ өсөлтөд хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 133.5 хувиар өсч 860.9 сая ам.долларт, нефтийн импорт 75.2 хувиар өсч 799.4 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 214.2 хувиар өсч 800.8 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт импортын 78.4 хувь буюу 3785.2 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 18.9 хувь буюу 912.5 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ