Турк улсын Ван муж руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй

img

Голомт банк 2011 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 25-ныг  дуустал газар хөдлөлтийн гамшигт өртсөн  Турк улсын Ван муж руу шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх боломжийг харилцагчиддаа олгож байна. Мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээг 1999 онд Монголд анхлан  нэвтрүүлсэн  тус  банк өнгөрөгч 4-р сард Япон улс руу шимтгэлгүйгээр мөнгө гуйвуулах боломжийг мөн харилцагчиддаа олгож, тус улсад учирсан байгалийн гамшигийн хор хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлж байсан билээ.

Гамшигт өртсөн бүс нутгууд руу шимтгэлгүй үйлчилгээ үзүүлж буй нь Western Union байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж буй олон ажлуудын нэг болж байгаа бөгөөд Голомт банкны өөрт ойр байрлах салбар тооцооны төвд хандан гамшигт өртсөн бүс нутаг руу аравхан минутын дотор мөнгө илгээж болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

20000 turk er yavuulahgui bol mongol huuhnuud goridood ongots bolgoniig tosoj guigeed baina gej doromjilson nevtruuleg delhii dayar tsatsaj baisniig n bodohoor sohor zoos hyalailgah sonirhol alga. suuld Mongold baigaa Turkiin elchin Asim Arar ene turk nevtruulgiin tuhai medeenii door mongolchuud turkuudiig doromjilson comment ih uldeesen, Turk Mongold tusaldag donor oron uchir ene zergiin doromjloliig Mongolchuud huleeh heregtei gej yarisan udaatai. Europe-n hun harhnuudad tusaldag gej baihgui shuu.
2011-11-01
Japanuudad bol tusalna,Tureguuded bol no shuu de.
2011-11-01