"Нонгшим" бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бодис илэрчээ
2012-10-26

Манай улсын хүнсний зах зээлд хэдийнээ танил болсон иргэдийн идэх дуртай “Нонгшим” бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бензопирен хэмээх бодис илэрсэн талаар Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэллээ. Тухайлбал,  Хятадын “China Post” сайт тус улсын супермаркетууд өчигдрөөс эхлэн лангуунаасаа Солонгосоос импортоор орж ирсэн энэхүү гоймонг хурааж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Түүнчлэн NHK телевизээр “Нонгшим” компани өөрийн бэлэн хоолнуудаа Японы зах зээлээс буцаан татаж эхэлсэн талаар мэдээллээ хэмээн Их Аварга Ассашёорюү Дагвадорж дөнгөж сая өөрийн Твиттертээ бичсэн юм. Харин үүний хариуд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Би дөнгөж сая хариуцсан хүмүүст нь чиглэл өгсөн. Ирэх даваа гариг гэхэд дүгнэлт гаргаад нийтэд мэдээлнэ” гэлээ. Солонгосын “Нонгшим групп” нь дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ импортолдог бэлэн гоймонгийн томоохон зах зээлийг эзэлдэг юм. А.Цацрал gogo.mn
Shuud.mn
Сонин хачин
сараа:
ха ха хууль бус үг хэрэглэхээр ороод зүгээр сэтгэгдлээ бичихээр авахгүй
2013-03-20
сараа:
Хууль буё үг хэрэлээгүй байхад юу гээд дэмийрээд байгаа юм. хуцваа
2013-03-20
Tsatsrag idveht bodis ilersen gej yapond yarigdaj bna
2012-10-27
zorigoo:
ene hytad baraa oruulj irdeg garuudiin nisgej bgaa shuvuu tegeedch shin lamyoniig hytadaas l oruulj irdeg gaaliin burtgelees lav solongosoos orj irsen goimon haigaadch olohgui
2012-10-27
hun:
humuus medsen ch hodoodondoo zahiragdaad idseer l baih bolno
2012-10-27
tefffffffffr:
yamar muuhai yum be
2012-10-26