
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийжээ. Энэ сарын 24-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.8 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байна. Тухайлбал, үхрийн махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.4-7.7, хониных 12.3, адууны мах 10.5, ямааны мах үнэ 17.6 хувиар тус тус буурсан байна. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 1.5-3, хонь, адууны мах 0.6, ямааны мах 1.3 хувиар буурчээ.
Энэ сарын 24-ний байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6063, хонины цул мах 6520 , үхрийн /ястай/ мах 6825, үхрийн цул мах 8088, ямааны мах 4740, адууны мах 5200 төгрөгийн үнэтэй байлаа. Харин гурилын үнэ
өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.8, задгай I зэргийн гурилын үнэ 0.7, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар өсчээ.Түүнчлэн элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ