"Nokia" ухаалаг гар утасны "Топ-5"-аас хасагджээ

img

"Nokia" брэнд дэлхийд өндөр борлуулалттай  ухаалаг гар утасны эхний таван байрт ордог байсан бол энэ байраа алдаж байна. Нэг үгээр хэлбэл, энэ жагсаалтаас хасагдаж байгаа аж. Энэхүү нэр хүндтэй байрыг эзлэхэд "Blackberry"гар  утас нэлээд үүрэг гүйцэтгэсэн. 2004 оноос эхлэн "Nokia" брэнд дэлхийн гар утасны зах зээлд хүч түрэн орж шинэ төрлийн  олон  гар утас  үйлдвэрлэж эхний таван байрыг яах аргагүй тэргүүлж байсан. Гэтэл сүүлийн 18 сарын  турш "Топ 5"-д эзлэх байр суурь нь багасч эхэлсэн нь ийнхүү жагсаалтаас гарахад хүргэв. Хэдийгээр өнөөдөр ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж улам бүр үзүүлэлт сайтай гар утаснууд бий болж байгаа хэдий ч гар утасны суурийг тавилцсан  "Nokia"  брэндгүйгээр өнөөдрийн хөгжил дэвшлийг төсөөлөхөд бэрх гэж хэлж болно. Энэ оны гуравдугаар хагасаас эхлэн "Samsung"брэндийн ухаалаг гар утас дэлхийн зах зээлийн тэргүүлж эхэлсэн. Түүнтэй зэрэгцэн "Applе" брэнд ч хүчээ авсан билээ. Өнөөгийн гар утасны зах зээлийгтэргүүлж буй "Samsung"  брэндийн гар утас борлуулалтаараа зах зээлийн 31.3 хувийн эзэлж байна.  "Apple"-ийн хувь зах зээлийн 15 хувийг эзэлж байгаа юм. Харин "Nokia"-гийн оронд Хятадын "ZTE" брэндийн зах зээл өсөх хандлагатай байгаа юм. Сүүлийн хэдэн долоо хоногт "ZTE"-ийн борлуулалт 4.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт  гарчээ.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Japan utasnuud sain. Yagaad yavaxgui bn?
2012-10-28
Medehgui ee? Zang tang eung geed mundag brand shdee, kkk.
2012-10-28
Demjij bn. 11 sariin suuleer garchih bh.
2012-10-28
Byba:
Энэ чинь хятад компанийн сурталчилгаа байна. Иймэрхуу юм нийтлэхээ болимоор юмаа
2012-10-28
Nokia Lumia 920-iig garahiig n l huleej bna . Shuud avna. Win 8 tai.
2012-10-27
Demjij bn. 11 sariin suuleer garchih bh.
ZTE ??? Medehgyi l um baina.
2012-10-27
Medehgui ee? Zang tang eung geed mundag brand shdee, kkk.
Nokia gaa avaarai.Shineer utas avah gej bga humuus
2012-10-27