Америк цэрэг хүчингийн хэргээр Солонгост ял эдэлнэ
АНУ-ын армийн Өмнөд Солонгос дахь баазын цэрэг хүчингийн хэргээр шоронд ял эдлэхээр боллоо.
Түүнийг 18 настай солонгос бүсгүйг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон хэргээр Солонгосын шүүхээс 10 жилийн хорих ял оноожээ.
Америк цэрэг 21 настай бөгөөд өмнөд солонгосын шоронд ял эдлэхээр болжээ. Америкчууд түүний ялыг нэгдсэн улсад эдлүүлэхээр хэлцэл хийж магадгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ