Хятадын харгис хууль хоригдлуудын толгойг...

img

XIX зууны үед Англичууд Хятад руу хар тамхи хууль бусаар оруулдаг сүлжээг бий болгож энэ сүлжээ нь цааш задарсаар Хятадын хил хар тамхины сүүдэрт бүрэн автсан гэдэг. Тухайн үед хар тамхи бараан зах дээр хүртэл худалдаалагдаж Хятадын дээд зэрэглэлийн тансаг амьдралтай эрхэм төдийгүй үгээгүй ядуу иргэн ч цагаан тахалд бүрэн автсан байжээ. Хятадууд үй олноороо хар тамхинд орсноос улс даяар үгүйрэн ядуурч, үхлийн шалтгаан нь ч цагаан хор болсон ч Хятадын төр баригчид энэ асуудлыг шууд цэглэчихэж чадаагүй юм. Тэдний зориг гарган хийсэн хамгийн сүүлчийн тэмцэл нь Английн усан онгоцыг живүүлсэн явдал байлаа. Гэвч тэд усан онгоцыг живүүлснийхээ төлөөсөнд дааж давшгүй их өрөнд орж Хятадууд Гонконгийг 155 жилийн хугацаатайгаар Английн мэдэлд алджээ. Тухайн үед Хятад үндэстэн хар тамхинд нэрвэгдсэний төлөөсөнд газар нутгаа хэд хуваахад хүрсний нэг нь Гонконг. Англичууд Гонконгийг аваад ч зогсохгүй Португаличууд Макаог зууны турш эзэмшсэн нь мөн л үхлийн цагаан тунгийн нөлөө байв. Үхлийн цагаан тунгийн хар гайгаар газар нутгаа хэд хэд хуваасан эмгэнэлт түүхээ мартаж, энэ асуудлаас бүр мөсөн салахын тулд Хятадууд хуулиа чангатгажээ. Тиймээс хар Хятадад хар тамхи залгиж тээвэрлэсэн хэрэгт доод тал нь 20-30 жилийн ял өгдөг. Гэхдээ ийм ял сонсох нь ховор. Ихэнхдээ цаазалдаг. Харин хар тамхи тээвэрлэсэн буюу дамжуулан худалдаалсан бол ямар ч өчиггүйгээр цаазын ял сонсоно. Хятадын хууль дүрмээр бол шүүх эцсийн шийдвэрээ гаргасан л бол эргэж, буцаж харна гэсэн ойлголт байхгүй. Шууд л гүйцэтгэдэг. Цаазын ял оноож хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн орнуудын толгойд бичигддэг Хятад улс хар тамхины хэрэгт холбогдож цаазын ял сонссон хүмүүсийн толгойд нь бууддаг байна. Гэхдээ ялтнуудын нүдийг боож ертөнцөөс тусгаарлаж байж гүйцэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Бүхээгтэй машинд суулгаж зөөвөрлөөд, урдаас тусгайлан бэлтгэсэн эрэгийн наана цааш нь харуулан зогсоож байгаад л буудчихдаг аж. Нэг удаа цаазын ял гүйцэтгэхдээ бөөнөөр нь авчран ийнхүү хороодог. 2000 онд л гэхэд хар тамхины томоохон сүлжээг илрүүлж, арван хүнд цаазаар авах ял оноож байжээ. Хятадаас гадна Тайланд, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөн цаазын ял оноодог. Харин манай улсын тухайд хар тамхины хэрэгт холбогдсон этгээдэд 5-15 жилийн ял оноодог. Хар тамхины хэргээр шийтгэгдсэн цөөнгүй Монгол иргэн Хятадын шоронд ял эдэлж байгаа ч манай улсын зүгээс ямар анхаарал тавина гэсэн асуудал ерөнхийдөө “хаалттай”. Ёстой л овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэгчлэн тэд л хар тамхи зөөгөөгүй бол Хятадууд хаанаас барихав хэмээн хууль дүрэм яриад л сууж байдаг гэхэд хилсдэхгүй. Золиослогдсон иргэнээ ч хамгаалж чадахгүй хууль яриад сууж байгаагийн наад захын жишээ нь Л.Байгальмаа. Тэрээр Хятадад бүх насаараа хоригдох ял сонсон Хятадын шоронд өдөр хоногийг өнгөрүүлж буй. Харин түүнийг хар тамхины наймааныхаа золиос болгосон Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар 12-хон жилийн ял сонссон. Гэхдээ ялаа эх орондоо, элэг нэгтнүүдийнхээ дунд эдлэнэ. Шүүх Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 12 жил, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт мөн хуульд заасны дагуу тус бүр зургаан жил нэг сарын хорих ял ногдуулсан. Харин Л.Гантуулын дүү Л.Гандаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаачихсан юм. Тэгэхээр хөрш хоёр улсын хүч тэнцвэргүй хууль хийгээд хэрэгжилтийн талаар дурьдах нь илүүц биз. Хүн төрөлхтнийг төдийгүй дэлхий нийтийг нөмөрч хар сүүдрээ тусгасан хар тамхи дэлхий дахинд 172-250 сая хүнийг хорложээ. Үүнээс хар тамхинд хэт их донтогсод буюу судсаар тарин хэрэглэгчид 15-64 насныхны дунд хийсэн судалгаагаар 11 -21 сая хүн бий. Тэдний ихэнх нь найз нөхөд, бусдын шахалтаар нэг удаа хэрэглээд л цаашид донтсон байдаг аж. Манай улсад ч ялгаагүй энэхүү байдал газар авч улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодис тогтмол хэрэглэж байгаа 300 гаруй хүн байгаа гэсэн тoo байдаг. Харин хар тамхи тээвэрлэж яваад гадаадын хууль хяналтынханд баригдан харийн нутагт өргөст торны цаана суух болсон хэргүүд шил шилээ даран гарч байна. МОНГОЛ ПАСПОРТТАЙ ХЯТАД УМБГ-ынхан өнгөрсөн онд хар тамхи хил давуулан худалдаалдаг томоохон сүлжээг илрүүлсэн. Уг хэрэгт нийт 44 хүний нэр дурьдагдсан ба хил дамнуулан хар тамхи зөөвөрлөдөг гэх бүлэг хүмүүсийн хэрэгт Хятад иргэд ч холбогдсон. Тодруулбал, Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт авсан Хятад хүмүүс энэ хэрэгт холбогдсон байдаг. Тэдгээр хүмүүс Хятад, Малайз, Тайланд зэрэг улсын хил гаалиар манай улсын гадаад паспортыг ашиглан нэвтэрч, хар тамхи зөөвөрлөдөг байсан байж болзошгүй. МОНГОЛ ИРГЭН ХЯТАДАД ЦААЗЫН ЯЛ СОНСЛОО 2008 онд Монгол улсын иргэн н.Дамдин гэгч 1971 онд төрсөн залуу Өвөрмонголын Үрэмч хотод 2 кг 20 гр героин авч яваад баригдсан. Улмаар БНХАУ-ын шүүх манай улсын иргэнд цаазаар авах ялыг оноосон боловч Монгол улс мөн л хэлгүй мэт дүмбийсээр асуудал замхарсан. н.Дамдин гэгчийн тухайд эрүү үүсгэх хангалттай нөхцөл бүрдсэн байсан төдийгүй, энэ нь удаа дараагийн үйлдэл болох нь ч мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байдаг. ДАХИН ДОЛООН ЗАЛУУ БАРИГДЛАА Хятад Гонконгийн хилээр хар тамхи авч гарахыг завдсан манай улсын долоон залуу саяхан баривчлагдсан. Тэдний гурав нь Гонконгийн хилд саатуулагдсан бол дөрөв нь БНХАУ-ын гаалийнханд баригдсан аж. Хар тамхины эсрэг хуулийн заалт маш хатуу үйлчилдэг Хятадад баригдсан дөрвөн залууд цаазаар авах ял оноосон бол Гонконгд байгаа залууст 2.5 жилийн ял оноосон аж. ЦААЗЫН ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ЗУРАГ, Хятадууд ингэж л цаазалдаг Цаазын ялыг гүйцэтгэж буй эл зураг нь дэлхий дахинаа шуугиан тарьсан хэдий ч Хятадад цаазаар авах ялыг одоо ч буудаж гүйцэтгэдэг байна. Цэл залуухан бүсгүй цаазын ялыг гүйцэтгэхээр эгнүүлэн зогссон бусдыгаа хараад юу эсийг бодсон бол. Харахаас ч нүд хальтрам эл дүр зураг Хятадуудын харгис, хэрцгий хууль дүрмийн нэгээхэн хэсэг. Хятадуудын эл харгислал Монголчуудыг тойрохгүй гэх баталгаа алга. Нэгэнт л цаазыг ялыг буудаж гүйцэтгэх хуультайгаас хойш Монгол хүн, Хятад хүн хэмээн ялгахгүй нь лавтай. Тиймээс эх орноосоо гарч харийн оронд хар тамхи зөөж мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн залуус нэгийг бодож , хоёрыг тунгаагаасай. Энэ зургийг хараад...    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хятад улс тэрбум 300 сая хүнээ ингэж шийтгэхээс өөр арга байгаа юмуу хятадын шударга хууль дүрэм харин манайд хэрэгтэй юм бишүү
2015-03-17
хүн шиг байл даа :
аймаар харгис юмаа. манай монголчууд хүн үхэж байхад тавлаж байдаг, хүний мөсгүй хүн яасан ч олон юм. хүн алдаа л биз заавал тэгж хохь нь гэх хэрэг юу байна. ум ма ни бад мэ хум . сайн төрөлд төрөх болтугай.
2014-02-23
uneher gaihaj baina:
ene mongolchud yag yu boltsiin be?? iim zurag haraad hohi chin gej helj suugaa huniig hun setgeltei hun gehuu ergu holdoo mal gehu? arai chde.. hoorhii emegteichuudiig omnoos haramsaj baina.. um mani badmi hum. iiim aimr medeeg engej tavij bolj baigaa yumuu web iin udirdlaguuda?!?!??!
2013-06-12
CHINA-GAAS AVAH YUM IH BII SHUU !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-11-11
ZUV ZUV MASH ZUV TER OLON TERBUM HUMUUSIIG INGEJ L BARIHGUI BOL MONGOL ULS SHIG NYALTSGAI BAIH YUM BOL MARGAASH MAGADGUI JILIIN DARAA L MONGOLIIG UGUI HIINE SHUU DEE!!!!!! TIIM UCHRAAS CHINA-GIIN TURIIN HATUU BODLOGO MASH ZUV . TER HAR TAMHI ZUUJ HYALBAR ARGAAR BAYJIH GESEN TENEG BOLOVSROLGUI TENEG MALUUDIIN HIIJ BAIGAA AJIL TEDNIIG HEZEE CH URUDUJ BOLOHGUI !!!!!!!!!!!!!! TSAAJLUULAAD YAVJ BAIG UM MA NI BAD MI HUM
2011-11-11
Тэгээд л бусдыг нь айлгах гэж ийм ил цагаандаа гарсан зуйл хийж байгаа байхаа
2011-11-02
Шоргоолж шиг хар мянган юмнуудаа ингэж л чанга хатуу гараар барихгуй бол дийлэхгуй л дээ
2011-11-02
hoorhii zailuul gar hol n bolson emegteicuud b. ailgaj surduulj bgaad zoolgood teeverluulcihne shd ee. jinhene ezed erh colootei bgaa daa.
2011-11-02
yoo uzsen chi dotor evguireed buuljih gej bn shde yamar aimaar zurag we burhan mini gej odoo hurtel dotor evguireed sonin bolchloo
2011-11-02
mash zov bogood il tod shudraga yum ba
2011-11-02
hyatadad har tamhi teeverlej yavbal iim bolno gej sanuulj tavisan zurag baina.iim zurag tavij bolohgui tegj bolohgui gej aliatahaa bolivol taarna.mongolchuudad iim har tamhinii asuudal baij herhevch bolohgui.
2011-11-02
ALAXGVIGEER bvx nasaarni xorij ashiglax xeregtei bus uu alax ni ymarch amarxan boloxoor bvx nasaar ni xorij xortoi nuxtsold albadan ajilluulj ashiglasaar duusgax xeregtei ter yl bol xen xendee zvgeer bus uu
2011-11-02
zuv shdee iim l baig har tamhi allaga huunhediin erh nzurchsun heregiin yal hund urshuulgui baih yostoi
2011-11-02
duuchin har tamhichin harangiin lhagva suren delgermuren nar urlagt garch bolohgui yaltai baih heregtei.buh nasaaraa
2011-11-01
seremjlegtun zaluuchuudaa bitgii uruu tatagd,heden tsaasnaas bolj
2011-11-01
hohino ! ingekh kheregtei ingej tsaazalj baij l muusain khar tamkhichidad jookhon ch gesen aidas turuulekh kheregtei. muusain khujaa nariin olon usuj urjsen ni ch khuuli changataigiinkh ch baij bolno. khokhino l gej kheley khar tamkhi zuusun zarsan bol zad buudaad baival ene muu yoriin yumand khumuus khushuurakhgui. zuusun bol khel uggui tsaazlaad bai!!!!,
2011-11-01
hohino ! ingekh kheregtei ingej tsaazalj baij l muusain khar tamkhichidad jookhon ch gesen aidas turuulekh kheregtei. muusain khujaa nariin olon usuj urjsen ni ch khuuli changataigiinkh ch baij bolno. khokhino l gej kheley khar tamkhi zuusun zarsan bol zad buudaad baival ene muu yoriin yumand khumuus khushuurakhgui. zuusun bol khel uggui tsaazlaad bai!!!!
2011-11-01
өнөөгийн монголын засгийн газар өмнөд хөршөөсөө хамаарсан хөгжлийн хэлэлцээрт оны өмнө ерөнхий сайд хийж түүнийгээ эрин зууны айлчлал хэмээн хэвлэлийхэнд зарласан байгаа. Түний хийсэн хэлцэл тохиролцоонд монголын бүхий л ирээдүй шууд хамаархаар хийсэн байгааг эрхэм сэтгүүлчид минь яагаад гаргаж тавихгүй байгаа юм болдоо
2011-11-01
бүсгүйчүүд эмэгтэйчүүдийг ингэж цаазалдаг нь ёстой муусайн коммунистуудын л явдал байх. Ядаж тэр тариаг нь хийгээд цаазалж болдоггүй юм байх даа. Бүүр байг гэхэд дүүжилж хороовол арай л зөөлөн байх байлгүй
2011-11-01
хүнийг ццазалж болно. Гэхдээ ингэж хэрцгийгээр хүний ёсноос гажууд алж хэрхэвч болохгүй шүү дээ. Судсаар нь нойрсуулдаг тариатай хор явуулж цаазалдаг явдал АНУ-д хэрэглэж байгаа. Хүнийг ингэж өөрт нь мэдэгдэхгүйгээр зовлонгүйгээр цааш нь харуулах аргыг энэ хужаа нар яагаад хэрэглэж болдоггүй юм бол. Аргаггүй л коммунистуудын яргалал мөн дөө. Өөрсдийн иргэддээ ингэж хатуухан ханддаг юм чинь гадны орны хоригдлуудыг яадаг нь мэдээж.
2011-11-01
ene zurgiig humuus uzeed dasah biiviidee
2011-11-01
gehdee iim aimar zurag taviad bhdaa yadiin. zvvdend ormoor. svvliin zuragnuud ni arai heternee.olon niitiin suvgaar ingej hamaagvi yum tavij bolj bgaa yumuu.eniig chine hvvhdvvd hvrtel vzej bgaa shdee?
2011-11-01
gohin ee gohin ugsnee hiij tiim yum zuudii muruuruu Mongoldoo ajilaa hiigeed bj chadahgui hyalbar argaar mungu oloh gesen yumnuud
2011-11-01
Mongol ch gesen huulia changatgah heregtei. har tamhi hereglesen bnuu zuusun bnuu yalgaagui tsaazaar awah heregtei tegj bj l tanii huuhed ur udam ene yumnaas hol yawna
2011-11-01
хятадаас өглөө бүр болгоомжил
2011-11-01
CHINA-GAAS AVAH YUM IH BII SHUU !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Sain baina muusain Xujaa nar tsoorch baival bur sain. Xuulx zasagtai uls gej iim baidag ym. Mongol ulsad Mongol xund toxirson xuulxtai bolox xeregtei. Xulgai xiisen xuniig banzdaj shiitgej baimaar baina yax gej bidnii mongoor xoolloj bidnii mongoor xorix bashin barij ogood baigaa malnuud ve. 50-100banzddaad xoogood yavuulj baix xeregtei baina yalaa daaj garval ter biz chadaxgui bol xoxi nx ter. Deer ued xulgai gemt xereg baixgui bur xorix shoron ch baidaggui ailuud nx tulxuur tsooj ch ugui baisan
2011-11-01
hujaa novshnuud
2011-11-01
mash zov bogood il tod shudraga yum ba