Афганистанд НҮБ-ын ажилтнууд амь үрэгдэв

img

Өчигдөр Афганистаны Кандагарт НҮБ-ын байрны гадаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор НҮБ-ын гурван ажилтан, хоёр афган иргэн, мөн цагдаагийн офицер байсан байна. Мөн таван хүн дэлбэрэлтэд өртөн хүндээр шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү халдлагыг талибан хүчнийхэн үйлдсэн болохыг тогтоосон хэмээн Афганистаны үндэсний армийн командлагч генерал Хамид Вардаг мэдээлсэн байна. НҮБ-ын байрны ойролцоо сэжиг бүхий ачааны тэрэг байхыг цэргүүд олж харсан байна. Тэднийг нягталж амжаагүй байхад машин дэлбэрч НҮБ-ын байр сүйрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НҮБ бол дэндүү арчаагүй байна. юу ч хийж чадахгүй олон олон мэргэжилтнүүдээ энд тэндхийн алуурчдын золиос болгосоор байна. Улс орнуудын дарангуйлагчид ард түмнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэн үй олноор нь хядаж иргэний дайн болсоор байхад асуудлыг хурцатгасны дараа цэрэг оруулж олон хүний амь цусыг үрсээр байна. Олигтой доривтой алхам хийж Олон улсын хэмжээнд ард түмэн рүүгээ гал нээхийг хатуу хориглосон хууль гаргаж чадахгүй байна.
2011-11-01