Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бөөний болон жижиглэнгийн худалдааны газруудад "Хэрэглэгчийг хамгаалах хууль" хэрхэн хэрэгжиж байгааг шалгажээ. Шалгалтад "Баянцээл", минимаркет, "Боса-3" супермаркет, "Оргил" худалдааны төв, "Миний дэлгүүр"-ийн 102, 108 дугаар салбарууд, "Номин" хайпермаркет сүлжээ дэлгүүр "Well mart" сүлжээ дэлгүүр, Хүнсний 1 дэлгүүр, "Марс" худалдааны төв зэрэг аж ахуйн нэгжийг хамруулжээ.
Шалгалтаар лангуун дээрх бүтээгдэхүүний үнийн мэдээлэл кассын үнийн дүнгээс зөрүүтэй байдаг. Эсвэл үнэ огт тавьдаггүйгээс энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, “Номин хайпармаркет” ийн үнийн мэдээлэл бөөний үнэ жижиглэнгийн үнэ, түүнчлэн бөөний болон жижиглэнгийн үнийн зөрүү гэсэн 3 үнийн мэдээлэл нэг дор бичих буюу бөөний үнийг томоор тодотгон жижиглэнгийн үнийг маш бага хэмжээгээр бичсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр байна. Мөн бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээрх жингийн талаархи мэдээлэл бодит байдалтай зөрж жиндээ хүрэхгүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа зөрчил, үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, орц, найрлага, хэрэглэх заавар бичигдээгүй зэрэг хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж, баталгааны хугацаа дууссан, баталгаагүй жинхэмжүүрээр худалдаа хийж байгаа зөрчил илэрлсэн байна. Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.6, 7.1, 7.2, 12.3, 12.8, 12.9, Зар сурталчилгааны тухайхуулийн 7.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.6. 12.1.10-д заасныг тус тус зөрчсөн тул тус аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг арилгуулах, улсын байцаагчийн албан шаардлага өгч, 21, 250,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
Хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчлүүд:
“Миний дэлгүүр” сүлжээний 102, 118-р салбарууд:
- “АПУ” ХК, “СББ трейд” ХХК-ийн архийг тусгай тавиурт сурталчилгааны хэлбэрээр байрлуулсан;
-102-р салбарт хадгалалтын хугацаа тавигдаагүй торт, хөгцөрч муудан чанараа алдсан хүнсний ногоо худалдаалж байсан;
- 118-р салбартбарааныүнийгтавьдаггүй,
“Боса-3” супермаркет:
“Жеминтернэшнл” ХХК, “АПУ” ХК-ийн болон импортын архи согтууруулах ундаануудыг тусгай тавиуруудад сурталчилгааны хэлбэрээр байрлуулсан
“Баянцээл” минимаркет:
Лангуун дээрх барааны үнийгтавиагүй
“Номин” хайпармаркет:
- Лангуун дээрх барааны үнийн мэдээлэл хэрэглэгчид төөрөгдүүлэхээр ойлгомжгүй байсан. Тухайлбал, бөөний болон жижиглэнгийн үнэ, түүнчлэн бөөний, жижиглэнгийн үнийн зөрүү гэсэн үндсэндээ 3-н мэдээлэл нэг дор байгаа бөгөөд бөөний үнийгтомоор тодотгож бичсэн бол жижиглэнгийн үнийг маш бага хэмжээгээр бичсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээр байна;
- Хонины савалсан махмэдээлэл байхгүй;
- Худалдагчидньхэрэглэгчдэдбарааныталаархимэдээллийгбуруухүргэжбайсан;
- Худалдсан бараагбуцаахгүй байсан;
- Байцаа, сонгино, мандарин, “Энэрхүнс” ХХК, “Жэйл” ХХК-ийн “Самнай” боорцог жин дутуу;
- “Мөнхийн болор” ХХК-ийн “Алтан салями” хиамны жингийн талаархи мэдээлэл байхгүй;
- “Очирдагинас” ХХК-ийн “Жинчин” хиамны хугацаанымэдээлэлбайхгүй;
- Ёотон хаана савалсан тухай мэдээлэл байхгүй зэрэг олон зөрчил илэрлээ.