
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Үүнээс Монголбанк 1397.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 10 сая ам.доллар худалдсан байна. Мөн юаний дуудлага худалдаагаар Монголбанкнаас 90.0 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк 223.42 төгрөгийн хаалтын ханшаар 24 сая юань худалдав.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ