Алттай оргилуун дарс шимингээ Германд аялах боломж
"Everyday international" ХХК–ийн хамт олон шинэ оныг тохиолдуулан Герман улсад дарс үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "Langguth" фирмийн Blue nun брэндийн "Gold Edition" дээд зэрэглэлийн, жимслэг амттай, зөөлөн оргилуун дарсыг Монголд анх удаагаа оруулж иржээ. Гоёмсог дэгжин загвартай энэхүү дарсны бусдаасаа ялгарах онцлог нь түүнд агуулагдах 22 каратын алтан ялтсан ширхэгүүд юм.
Энэхүү дарсаар амьдралынхаа мартагдашгүй тэмдэглэлт үйл явдлууд болон алтан мөч бүрээ тэмдэглэхэд нэн тохиромжтой тул Эвридэйгийнхэн шинэ жилийн баярыг тохиолдуулан онцгой урамшуулалттай болзолт уралдааныг зарлан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ баярлуулж байгаа юм байна.
Тус уралдаанд оролцогчид нь "Everyday" сүлжээ дэлгүүрүүд болон бусад томоохон сүпермаркетуудаас энэхүү алттай оргилуун дарсыг худалдан авч оргилуун дарсныхаа хамт хосоороо уран сайхны зохиомжит зургаа авахуулан холбогдох мэдээллийн хамт everyday@bridgegroup.mn хаягаар илгээх юм байна.
Уралдаанд оролцох уран сайхны зургуудыг 2011 оны нэгдүгээр сарын 10 хүртэл хүлээх авах бөгөөд хамгийн сайхан 1 зургийг шалгаруулж, түрүүлсэн нэг хосыг “Everyday international” компани болон Германийн дарс үйлдвэрлэлийн “Langguth” фирмийн зардлаар 6 хоног Герман улсад аялах эрхийн бичгээр шагнах аж. Мөн эхний 20 байрт шалгарсан хосыг компанийн гарын бэлгээр урамшуулах ажээ.
Дашрамд дурьдахад, Герман улсад үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Langguth” фирм нь 1789 оноос өдгөө хүртэл зургаан үе дамжин дарс үйлдвэрлэж байгаа бөгөөд тус улсад зарагдаж буй гурван дарс тутмын нэг нь энэ үйлдвэрийнх байдаг ажээ.
Холбогдох хаяг: Улаанбаатар-51, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 14-р хороо "Эвридэй интернэшнл" ХХК, Everyday shopping center,
Утас: 99052006, 99055092 Факс: 976-11-461557
СЭТГЭГДЭЛ БИЧИХ