
Хойд Солонгосын удирдагчийн үе залгамжлагч нарын тухай мэдээлэл сүүлийн үед барууны хэвлэлээр байнга гарах болж. Олон жилийн турш нууцлаг байсан энэ гэр бүлийнхэн баруунд боловсрол эзэмшдэг болох нь тодорхой болсон.
Тус улсын "Daily NK" агентлагийн мэдээлснээр 3 дахь их удирдагчийн залгамжлагч хүү Ким Жонг Ын хуримаа хийсэн тухай мэдээлжээ. Хамгийн сонирхолтой энэ хурим жилийн өмнө болсон байна. Өдгөө 29 настай Ким Жонг Ын багш бүсгүйтэй гэрлэсэн байна.
1982 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн Ким Жонг Ын гэрлэх бүсгүйгээ өөрөө сонгоогүй аж. Тэднийг албан ёсоор хоёр жилийн өмнө танилцуулсан байна.
Ким Ил Сонг дээд сургуульд суралцдаг олон тэргүүний охид дундаас хамгийн сурлага сайтай , шилдэг гэсэн оюутан охиныг сонгон танилцуулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ