
Зарим шатахуун түгээх станцууд өчигдрөөс эхлэн ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргахгүй байгаа бол зарим газарт зөвхөн картаар олгож байгаа билээ. Энэ шалтгаанаа тэд "Нөөцгүй болсон" хэмээн тайлбарлаж байгаа. “Роснефть”-ээс Монголд нийлүүлсэн АИ-92 шатахууны үнэ өнгөрсөн сард тонн тутамдаа 44 ам.доллар байсан бол энэ сард тонн тутамдаа 49 ам.доллараар болж нэмэгдэж ирсэн учраас шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх саналтай байгаа юм.
Харин энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай твиттер хуудастаа "Газрын тосны газраас маргааш компаниудын нөөцөд судалгаа хийнэ. Хэрэв зохиомлоор хомсдол үүсгэсэн байвал хуулийн хариуцлага тооцно" гэдгээ мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл "Өрсөлдөөний тухай хууль"-нд өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэлх хувиар торгох заалттай юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ