
Эхнэрийнхээ хоолойг боон амь насыг нь хөнөөснийхөө дараа цүнхэнд хийн голын усанд хаясан хэргээр дээд сургуулийн багш Канг 30 жилийн ял сончээ. Харин түүнд туслан цүнхтэй цогцосыг гол руу хамт хаялцсан нууц амраг нь болох Чуйд 10 жилийн хорих ял оноожээ.
Уг хэргийг үйлдэгч нь компьютер технологи судлалын төвийн Пусан хот дахь салбарын захирал, дээд сургуулийн багш, Солонгос улсдаа компьютерийн тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд өмнө нь 2 удаа эхнэрээсээ салсанба 10 гаруй нууц амрагтай байсан аж. Гэвч эрдэмтэн багш гэгдэх хүн албан ёсны эхнэртэй байх ёстой гэсэн Солонгосын нийгэмд дэхь сайн үзүүлэлтийг бусдад харуулахын тулд дахь 3 эхнэртэйгээ суусан байна.
Тэрээр гэр бүл болохдоо өөрөөсөө 500 сая вон гарган хамт амьдрах байр болон гэр орноо тохижуулах, хуримаа хийх бүх зардлаа гаргажээ. Гэхдээ салах тохиолдолд бүх эд хөрөнгө болон бусад мөнгөө өөрөө авна хэмээн эхнэртэйгээ тохиролцон гэрээ хийж гарын үсэг зурсан байна.
Гэвч гэр бүлээ батлуулсан өдрөөсөө хойш үргэлж муудалцаж байсан тэд салахаар шийдэн нөхөр нь бүх хөрөнгөө авах гэтэл эхнэр нь зөвшөөрөөгүйгээр барахгүй 50, 50 хувиар ч хуваахгүй гэж зүтгэсэн ажээ. Бүх мөнгөө алдах болсон нөхөр энэ үед түүний амь насыг хөнөөхөөр төлөвлөж, гэр бүлтэй ч гэсэн 10 гаруй жил түүний нууц амраг байсан Чуйтэй тохиролцон дээрх гэмт хэргийг үйлдсэн ажээ.
Дээд зэргийн сэхээтэн , бусдын хүсдэг тэр л оргилд хүрэн ажиллаж байсан багш Канг эхнэрийнхээ амь насыг хөнөөснийхөө дараа хэд хэдэн удаа цагдаагийн газар очин эхнэрийг минь хурдан амьд олж өгөөч хэмээн уйлж суусан юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ