Буцалтгүй тусламжаар цагаан будааны хэрэглээний 40 хувийг хангана

img

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “КР-1” төслийн хүрээнд Монгол улсад нийлүүлж буй Япон улсад тарьж ургуулсан 14,1 тэрбум төгрөгийн 16 мянган тонн цагаан будааг хүлээн авах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл , ТЭДСангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн хүнсний буцалтгүй тусламж нь 2011 оны хоёрдугаар  сарын 28-нд ноот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн ч тухайн үед Япон улсын зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас нийлүүлэлт нь хойшлогдоод байсан. юм. Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Хүнсний тусламжаар нийлүүлдэг  улаан буудай, цагаан будаа нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг төдийгүй, тэдгээрийг зарж борлуулдаг мөнгөн орлогоос бүрддэг хуримтлалын сангийн хөрөнгийг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр дүнтэй зарцуулж ирснийг энд дурдахад таатай байна. Өмнөх жилүүдэд улаанбуудай тусламжаар авдаг байсан бол Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч цагаан будаа нийлүүлсэнд бид бүхэн баяртай байна. Монголчуудын хүнсний хэрэглээнд сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж 2011 оны байдлаар манай улс 12 мянган тонн цагаан будаа импортлон хүнсэндээ хэрэглэсэн, сүүлийн жилүүдэд хэрэглээ нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байна. Энэ удаагийн тусламжаар нийлүүлж буй цагаан будаа нь уг бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангах бөгөөд дотоодын цагаан будааны хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулахад чухал хувь нэмрээ оруулсан цаг үеэ олсон тусламж болж байна” гэсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үхэр монголчуудыг бүгдийг нь сайхан цааш нь харуудах гэсэн хорт санаа байна. Монголчуудаа эсэргүүцээрэй. Ер нь цагаан будаа идэхээ болих хэрэгтэй. Хужаагийн будаа генийн өөрчлөлттэй трансген будаа бгаа сая бүгдийн европоос татсан
2012-11-17
uyansor:
ene budaa medeej hort tsatsragtai budaa baigaa manaihan gurilaa l idchihie budaa hereggui shuuu
2012-11-09
Baahan Fukushimagiin hort tsatsragiig Mongolchuud idej 5-10 jiliin daraa buun hort havdar garah n dee. Delhiin buh ulsuud Yoponoos avdag hunsee 90% zogsooson Mongol yahaaraa tednii ugsun bolgong avaad baina??!! Yoponii niit gazar nutgiinh n 50%-iinh n hurs n tsatsragaar bohirdson n margaangui barimt.
2012-11-07
Wow:
sain humuus huu ted
2012-11-07