Шатахууны жижиглэнгийн үнэд огцом өөрчлөлт орохгүй
Сүүлийн хоёр хоногт АИ-92 бензин хомсдож, шатахуун түгээх станцууд шатахууны хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Уул уурхайн яамнаас мэдээлэл хийлээ. Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Манайд А-80 болон А-92 шатахууны нөөц тус бүр 44, дизель түлшний нөөц 12 хоног ашиглах хэмжээнд байгаа. Монголбанкнаас нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь найман сараас нэг жил есөн сарын нөөц шатахуун худалдаж авах хэмжээний санхүүжилт. Тийм учраас шатахууны жижиглэнгийн үнэд огцом савласан өөрчлөлт орохгүй. Сүүлийн хоёр хоногт бий болсон хязгаарлалтыг зогсоосон” гэлээ. Мөн энэ баасан гаригт Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнийг тогтоох юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ