Барса, Милан дараагийн шатанд гарч Челси, Арсенал азгүйтэв

img

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн дөрвөн тоглолт болж өнгөрлөө. Энэ тоглолтуудаас шөвгийн 16-д үлдэх эхний хоёр багийн нэр тодорсон юм. Өнгөрсөн жилийн аварга Барсачууд өнгөрсөн шөнө Чехийн Викториаг талбайд нь 4:0-ээр хичээл зааснаар нэг ч хожигдолгүй аваргын бууриа хадгалж хамгийн түрүүнд шөвгийн 16-д үлдсэн бол Милан Белоруссын аварга клуб БАТЕ-тэй 1:1-ээр тэнцсэн ч 8 оноотой хэсгээсээ хоёроор шалгарсан юм. Харин Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад сенсаци дэгдээсээр байгаа Киприйн АПОЕЛ Португалийн аварга Порто клубыг талбай дээр нь 2:1-ээр хожсоноор хэсгээ тэргүүлж бас л шуугиан дэгдээж байна. Энэ тоглолтод Киприйн багийн бразил тоглогч Эйлтон эхний гоолыг хийсэн бол талбайн эздээс Халк гоол оруулж тоог тэнцүүлсэн. Цаг дуусахын өмнөхөн Густаво Мандука гоолдсоноор киприйн баг ийнхүү хэсгээ тэргүүлэх боллоо. Улмаар АПОЕЛ дараагийн шатанд шалгарах найдвараа улам нэмэгдүүлж байна. Энэ хэсэгт орос, укрианы шилдгүүдийн тоглолт болсон. Энэ тулаанд Зенитийн Николас Ломбаертс эхний хагасын нэмэлт цаг дээр гоолдсоноор тоглолт дахин гоолгүй өндөрлөсөн билээ. Ингэснээр АПОЕЛ 8, Зенит 7 оноотойгоор G хэсгийг тэргүүлж байна. F хэсгийг тэргүүлэгч Арсенал Марселийн тоглолт олны анхаарлыг татаж байлаа. Премьер лигийнхээ аравдугаар тойргийн тоглолтод Челсиг 5:3-аар хожиж ялгуусан ялалт байгуулсан их буучид францын клубтэй өнгөрснөө мартсан мэт тоглосон юм. Хоёр клубын тоглолт 0:0-ээр гоолгүй тэнцсэн юм. Харин Дортмунд грекийн Олимпиакосыг 1:0-ээр хожиж 4 оноотой болсон. Е хэсэгт олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан Челси бельгийн Генкийг талбай дээр нь хожиж чадсангүй. Торресын дамжуулалтыг Рамирес чулуу болгож дөнгөсөн. Улмаар Давид Луис пенальт цохисон ч алдсан нь хожлоо алдсантай ялгаагүй явдал болсон юм. Генкийн Воссел 60 дахь минутад тоог тэнцүүлснээр энэ тоглолтын 1:1-ээр дууссан юм. Энэ бол Генкийн хувьд ялалт Челсигийн хувьд ээлжит азгүйтэл нь байлаа. Харин энэ хэсгийн Валенсиа Леверкузен нарын тоглолт үзүүштэй болж Валенсиа 3:1-ээр өрсөлдөгчөө буулгаж авсан билээ. Өнөө шөнө Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн найман тоглолт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chelsea, arsenal azguirteh bishee. chadal n ter sh dee hoo
2012-02-27
ТИЙМ ЭЭ ХУУЧИН ХАМААГҮЙ ДЭЭР УНШИХАД АМАР ОДОО ИХ ХЭЦҮҮ ЗАЛХАМААР ХЭН ИЙМ ТЭНЭГ БОЛГОЖ ХЭН ТЭГЭЭД ЗӨВШӨӨРӨӨД БНА
2011-11-25
bi hurtel orohoo ers tsuuruulsen barag orohoo bolijee tanai site-d say yagd ch yum CL-n talaar oor site medeelleegui shine medee baij magadgui gej bodood orchihloo , zaluusaa site-aa oorchlohgu bol bugd zugatah n bn . moskow-os
2011-11-04
th huuchin n deer bsan bas medeelel baga ordog boltsimu yahaw sportin medee bol sain ordog bolson
2011-11-02
huuchin ni hamaagui deer baijee ene heterhii udaan deer ni duutai reklam yavaad hamag neerev baraad hayachih jum aa
2011-11-02
neerei tiim bna dahij tanai saitaar orohgui ee
2011-11-02
tiim shuu. mini gants ordog site bsiin. yalanguya ajliin zavsarlagaa ene tereeree orood shine medee avdag baisan. gevch odoo denduu unshihad berhseeltei bolson baina. zuirlej helbel toriin hvnd surtaltai adilhan sanagdaj baina
2011-11-02
одоо дахин танай сайт руу орох хүсэл алга. хуучин нь хамаагүй сайн байсан юм.
2011-11-02
thh huuchin ni deer
2011-11-02
huuchin hamaagui deer yum odoo haana yu bgaag olj unshdad hetsuu bolloo
2011-11-02
huuchin ni hamaagui deer
2011-11-02
neeree huuchin n hamaagui deer baijee
2011-11-02
Шуудынхаан. Танай сайт хэцүү болжээ. Сайт гэхээсээ муухан зассан document шиг болж. Удаан. Уншихад төвөгтэй. Буцаагаад хуучин хэвэнд нь оруулаач. Байнга ордог байснаа бүүр болисоон.
2011-11-02