
Венесуэлийн сонгуулийн үндэсний хороо 111-129 насны иргэдийг сонгууль өгөх эрхийг хасахаар шийдвэрлэсэн байна.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болохтой холбогдуулан тус улсын Сонгуулийн үндэсний хорооноос ард иргэдийнхээ дунд шинэчилсэн бүртгэл явуулж байгаа бөгөөд энэ үеэр энэхүү шийдвэрээ гаргасан байна.
Учир нь эдгээр насны иргэд нь оюун ухааны чадавхи буурсан байдаг тул сонгуульд санал өгөх хэмжээнд байж чадахгүй хэмээн үзжээ.
Шинэчилсэн бүртгэлээр 300 мянга орчим сонгуулийн насны иргэд шинээр бүртгэгдсэнээс 268 мянга нь 18-25 насны залуучууд гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ