Дулааны шугам задарчээ
Хотын төв орчмын дулааны шугам хагарч, зарим албан байгууллагын халаалт тасалдсан байна. Учир нь дулааны төв шугамаас Соёлын төв өргөө рүү салаалсан шугам даваа гаригийн шөнө хагарснаас уг дулааны шугамны нэг салааг хаасан байна. Одоогийн байдлаар Соёлын төв өргөө, "Туушин" компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг зарим албан газрууд дулаангүй байгаа аж. Шугам солих ажлыг өнөөдөр дуусгаж, хязгаарласан хэсгүүдэд дулааныг хэвийн өгч эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ