Саркози нялх охиноороо PR хийх болов уу?
Францын тэргүүн хатагтай Карла Бруни-Саркози нярайлахаасаа өмнөхөн “Би хүүхдээ олны нүдэнд өртүүлж, “пиар”-ын нүүдэл хэзээ ч болгохгүй” гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч хэдхэн өдрийн өмнө Карла Бруни нөхөр Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн хамтаар Версалийн цэцэрлэгт хүрээлэнгээр охиноо тэврэн зугаалж яваа зураг нийтлэгдсэн байна.
Энэ нь ирэх хавар болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сайн пиар / PR / гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
“Ерөнхийлөгч сонгогч ард түмэнд өөрийгөө энгийн нэгэн гэр бүлийн жаргалтай эцэг гэдгийг энэ зургаараа харуулахыг хүсчээ. Францын төрийн тэргүүний гэр бүлийн энэ зургийг харсан хэн ч гэсэн ажиглаж, яг л ингэж бодох болно” гэж улстөрийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Мөн зургийг зориудаар найруулсан шинж ч байгаа гэнэ. Гэхдээ энэ явдалд нярай охин Жулиа нь ямар ч хамааралгүй гэж хэвлэлийнхэн “цагаатгажээ”.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ