С.Сандагдоржийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар томилжээ

img

Өнгөрсөн долдугаар сараас хойш эзэнгүй байсан Монгол улсын Хөгжлийн банк Тэргүүн дэд захиралын албанд "Хадгаламж" банкны орлогч захирал С.Сандагдоржийг томилжээ. Уг шийдвэр энэ долоо хоногт гарсан бөгөөд тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, шинэ ажилтайгаа танилцаад байгаа аж. Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал нь тус банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, бодлогын асуудлыг Гүйцэтгэх захиралтай зөвшилцөх, шаардлагатай тохиолдолд дангаар бие даан шийдвэр гаргах эрхтэй юм байна.  Энэхүү хариуцлагатай албанд томилогдсон С.Сандагдорж нь банк, санхүүгийн салбарт чамгүй олон жил ажилласан туршлагатай аж. Мөн Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийг төслийг боловсруулсан бөгөөд УИХ-ын энэ оны намрын чуулганаар оруулахаар бэлтгэж байгаа гэнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zuv l hunee olj tavisan bna sh dee
2013-01-13
Baagii:
Sandagdorj zahiraldaa ajliin amjilt husie ,
2012-11-26
ajliin amjilt husye
2012-11-16
зочин:
Сайн мэргэжилтэн тавьж дээ хаа очиж
2012-11-16
Д:
хаан, хадгаламж, хөгжлийн банк дараагынх нь юу вэ?
2012-11-16
S:
Khan banknii zeeliin gazriin zahiral bsan monuu ? Bless you
2012-11-16