Аль Шабаб Кенийн армийн цувааг довтолжээ

img

Кенийн арми Сомали улсын нутаг дэвсгэрт цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ингэснээр тус улсыг Сомалийн иргэний дайнд татагдан орсон хэмээн ажиглагчид үзэж байгаа. Сомали усын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хяналтандаа авсан Аль Каида бүлгийн нэг жигүүр болох Аль Шабаб хэмээх исламын зэвсэгт байгууллага үүнийг эсэргүүцэж Кени улсыг заналхийлэн тус улсад террорист халдлага сүүлийн үед хийх болсон билээ. Үүнийг Кенийн зэвсэгт хүчин үл тоон Аль Шабаб бүлгийг устгаж заналхийллээс ангижирна хэмээн үзэж байгаа. BBC агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Аль Шабабын дайчид Кенийн армийн цуваа руу довтолсон байна. Тулааны үеэр 36 дайчид амиа алдсан гэх мэдээлэл иржээ. Аль Шабабын өмнөд бүсийн цэргийн командлагч аль Ибрахим мэдэгдсэнээр тус бүлэглэлийн дайчид кенийн армийн цэргийн цувааг устгасан гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ