Элгээрээ хэвтсэн Бугат, Монголыг сорж өндийлөө

img

Хятадын ердийн загварын барилга төв хэсгийг нь голлож, зах хэсгээрээ шавар тагз, нүүдэлчин Монголчуудын хэв маягийг хадгалан үлдсэн өвөрлөгч гэр хороолол гээд үзэж харах зүйл багатай нанхиад үндэстэн голлон суурьшсан суурин газар бол Өвөрмонголын хамгийн том хот болох Бугат хот байв. 27,768 км кв газар нутгийг эзэлсэн энэ хот 7 дүүрэг, 2 тойрог, 1 хошуунаас бүрддэг ба Манж Чин гүрний үед буюу 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийг газар тариаланд ашиглах зорилгоор сонгосон нь өдгөөгийн Бугат хот болсон гэдэг. 1925 онд Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, эндээсээ вагонд ачигдан дорныг зорьдог байжээ. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байсан төдийгүй Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн замтай байсан аж. Үүнийхээ дараа шат ахиж Бээжин хүртэл төмөр замтай болов. Тун удалгүй 1934 онд Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ. Тухайн үед худалдаачдаар дүүрсэн 2 гудамж, ноорхой пингээр дүүрсэн хот 1980 онд худалдаачны гудамжаа арай боловсронгуй болгож хэд хэдэн худалдааны төв болгосон ч ноорхой пингүүдээсээ салж чадаагүй байв. 1978 оноос хотын орон сууцыг Засгийн газраас үнэ төлбөргүй хуваарилж,1996 оноос орон сууцын хөгжлийн зорилго нь зөвхөн амьдралын үндсэн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн боловч мөн оны тавдугаар сарын гуравны өдөр болсон 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт шинээр баригдсан барилгуудыг нурааж, шавар пингүүдийг газрын хөрснөөс арчжээ. Нэг үгээр хэлбэл хотоо төлөвлөж айл өрхүүдээ шавар пингээс нь салгаж орон сууцжуулж эхлээд байхад нь байгалийн гамшиг тохиосон нь Бугат хотыг элгээр нь мөлхүүлсэн юм. Харин 1990 он гарснаар энэ хот хөл дээрээ босож, хөгжлийн замдаа шуудран оржээ. Энэ нь Хятад Монголын хилийн боомтууд нээгдэж худалдаа хийдэг болсонтой холбоотой. Түүнчлэн Монголчууд урд хөршөөс хэрэглээнийхээ бүх барааг татдаг болсон төдийгүй текник, тоног төхөөрөмж, машины сэлбэг зэргийг Хятадаас авдаг нь Бугат хотын хөгжлийн түлхүүр болж 2002 оны 10-р сард “ХҮН ТӨРӨЛХТӨН ОРШИН СУУХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТ” гэсэн өргөмжлөлөөр шагнагджээ. Өнөөдөр автомашины сэлбэг зардаг бүх дэлгүүрүүд ОРИГ буюу ХУЛХИ гэсэн хоёр төрлийн сэлбэг зардаг. ХУЛХИ сэлбэг нь дотроо хэд хэд ангилагддаг. Сайн, гайгүй, муу гэсэн гурван төрөл. Хулхи сэлбэгүүд нь төрөл төрлөөрөө урд хөршөөс орж ирдэг ч үүнд тавьдаг хяналт гэж үгүй. Хэдхэн хоногийн настай сэлбэгийг худалдаж аваад л дахиад л солих ажил гардаг. Гэвч орлого багатай бас хэнэггүй Монголчууд хямд учраас гэсэн шалтгаанаар дахин дахин сольж хулхи барааны боруулалтыг өсгөдөг байна. Тэгвэл Монгол жолооч нарын энэхүү ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-аар Хятадын Вэньжөү хотын авто машины эд анги үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран мөнөөх элгээрээ хэвтсэн Бугат хотын Чиншань дүүрэгт байрлах тоног төхөөрөмж, машины сэлбэг үйлдвэрлэлийн паркад Хятадын баруун бүс нутгийн хамгийн том үйлдвэрлэлийн хотыг байгуулжээ. Өөрөөр хэлбэл элгээрээ хэвтсэн Бугат хот Хятадын баруун бүс нутагтаа хамгийн том аж үйлдвэрийн бүхэл бүтэн хот болж байна гэсэн үг. Энэ үйлдвэр нь Монголчуудын халаасыг тэмтэрч хөлжих, хөл дээрээ босох хулхи сэлбэгүүдийг янз янзаар нь үйлдвэрлэдэг байна. Вэньжөү хот нь Хятадын авто машины эд анги үйлдвэрлэх бааз бөгөөд том жижиг эд анги үйлдвэрлэдэг. Жижиг аж ахуйн 2000 гаруй нэгжүүдтэй. Эдгээр нэгжүүд нь бүх Хятадын эд анги үйлдвэрлэх үйлдвэрүүдийн 60 хувийг эзэлдэг байна. Харин нэг жилд үйлдвэрлэж буй хулхи бүтээгдэхүүний хэмжээ нь 100 гаруй тэрбум юаньд хүрдэг. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Бугатын гаалийн татвар 72.1 сая юаньд хүрч үүргээ урьдчилан биелүүлжээ. Бугатын эдийн засаг хийгээд Хятадын эдийн засагт чухал нөлөө үзүүлэгч нь Монголчууд. Хаана хямд төсөр машин байна тэр Монголд л орж ирдэг. Бас үйлдвэрлэсэн он хамаагүй. Зарагдаж л байвал болоо гэсэн байр сууринаас хандаж өдгөө Улаанбаатар хот дэлхийн улс орнуудын ХАЯГДАЛ болсон машинуудын цуглуулгыг аль хэдийнээ хийчихсэн. Явдагаа явж эдэлгээ нь нэгэнт гүйцчихсэн машинуудыг Монголчууд л янзалж чадна. Зарагдахгүй байгаа машинаа сэлбэг элбэг одоог, бас хямд хэмээн зад панаалдаж байгаад л зарчихна. Энэ нь мөнөөх л Бугатын үйлдвэрүүдэд хийх Монголчууд бидний ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. Цаашид ч энэ хөрөнгө оруулалтаа хийсээр, үргэлжүүлсээр байх биз ээ. Харин одоо машины тоног төхөөрөмж, сэлбэгийн хамгийн том аж үйлдвэрийн цогцолбор болсон эл хотын иргэд хамгийн доод тал нь 100 квадрат метр талбайгаас дээш талбай бүхий орон сууцанд амьдарч байна. Харин Бугатийн хулхи барааны гол худалдан авагч, борлуулагч,эдийн засгаар дэмжигч Монголчууд бидний хэд нь хэдэн квадрат метр талбайтай байранд суудаг билээ дээ. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oU71Om , [url=http://ljqnebsrejlo.com/]ljqnebsrejlo[/url], [link=http://pkpjgdbrqzfo.com/]pkpjgdbrqzfo[/link], http://ybavmtudagfa.com/
2011-12-05
COrulP stdrscezsebs
2011-12-01
utaTqk , [url=http://lstnwslfwwfp.com/]lstnwslfwwfp[/url], [link=http://ffymnedvroxb.com/]ffymnedvroxb[/link], http://prqrnzyxbfhq.com/
2011-11-28
I was really confused, and this asnwreed all my questions.
2011-11-24
eniig helehgui bol bur l doloon dor shdee ingej bichih heregtei
2011-11-04
Hund ataarhahyn orond uursduu iim boloh heregtei. Hudlaa yarihaas tsaashgui yumnuud.
2011-11-02
oU71Om , [url=http://ljqnebsrejlo.com/]ljqnebsrejlo[/url], [link=http://pkpjgdbrqzfo.com/]pkpjgdbrqzfo[/link], http://ybavmtudagfa.com/
COrulP stdrscezsebs
utaTqk , [url=http://lstnwslfwwfp.com/]lstnwslfwwfp[/url], [link=http://ffymnedvroxb.com/]ffymnedvroxb[/link], http://prqrnzyxbfhq.com/
I was really confused, and this asnwreed all my questions.