
Францын Charlie Hebdo хэмээх шог сэтгүүлийн редакц руу гэмт этгээдүүд халдлага үйлдсэн байна.
Тус сэтгүүлийн редакцийн цонхоор шатах шингэнтэй шил шидсэн бөгөөд редакцд ихээхэн хохирол учруулсан гэнэ.
Шархдаж бэртсэн хүн байхгүй аж. Тус сэтгүүл зөнч Мухаммедыг элэглэн шог зураг сэтгүүл дээрээ гаргаж байснаараа алдартай.
Мөн саяхан болж өнгөрсөн Тунисын сонгуульд исламын хүчин ялалт байгуулсныг элэглэсэн шог зургууд нийтэлж байжээ. Тиймээс энэхүү халдлагыг лалын тулгар үзэлтнүүд үйлдсэн хэмээн цагдаа нар таамаглаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ