Израйлийн пуужингийн туршилт хийснийг Иран улс шүүмжлэв

img

Өнөөдөр өглөө Израйлийн талаас баллистик пуужингийн туршилт үйлдсэн байна. Үүнтэй холбогдуулан Иран улс эсэргүүцлийн шинжтэй мэдэгдэл хийжээ. Израйлийн арми Иран улсыг сүрдүүлэхийн тулд ийм туршилт хийсэн хэмээн иранчууд үзэж байгаа гэнэ. Израйлийн нутгийн төв хэсэгт байрлах Палмахим хэмээх цэргийн баазаас энэхүү Жеричо хэмээн нэрлэгдсэн баллистик пуужинг харвасан бөгөөд хаана унасан нь тодорхойгүй аж. Энэ талаар израйлийн батлан хамгаалахын сайд радиогоор иргэддээ хандан пуужингийн туршилт амжилттай хийгдсэн талаар мэдээлжээ. Олон улсын шинжээчид израйлийн энэ алхам нь Ираны цөмийн хөтөлбөрөөс сэрэмжилсэн үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа юм. Ираны тал ч энэ туршилтыг тун эмзгээр хүлээж авсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That's 2 cevler by half and 2x2 clever 4 me. Thanks!
2011-12-30
za chi uund tegtlee sanaa zovood yax be? naaduul chin yaxa medej bgaa bailgui de.
2011-11-20
USA ene uildliig taslan zogsooj, Israeliig boliulaachee. Tsaaduul chin zevsegleleer huutsulduud, Oirhi Dornodyn ayulgui baidald nuluuluud bna!!!
2011-11-17