”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Энэбиш түр томилогдов

img

Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурал өчигдөр болж, компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргалаа.

Тавантолгойн орд газрын олборлолт, ашиглалтыг удирдан зохион байгуулах төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ТУЗ-ийг сонгон томилоод байсан.

Тус компанийн ТУЗ-ийг ТӨХ-ны дарга Д.Сугар даргалж, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, иргэний нийгмийг төлөөлж Ж.Батзандан, "Морган Стейнли" банкны уул уурхай, металл хариуцсан захирал Петер Бакус, ШУТИС-ын зөвлөх профессор, доктор, Монголын Маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондов нарын гишүүд томилогдсон юм.

Өчигдөр уг бүрэлдэхүүнтэй ТУЗ анхны хурлаа хийж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргав. Тэрбээр шинэ он гарсны дараах хурлаар гүйцэтгэх захирал томилох хүртэл энэ албан тушаалыг түр хаших юм.

Анхны хурлаараа ТУЗ-ийн даргаа албан ёсоор баталж, гишүүдээ танилцуулан, компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг хэлэлцсэн байна. Мөн цаашдын ажлын чиглэл, авах арга хэмжээ, төсөв хөрөнгийн талаар дараагийн хуралд бэлтгэн хэлэлцүүлэх үүрэг өгчээ. Шинэ он гартал ТУЗ-ийг шахуу, эрчимтэй хуралдуулахаар төлөвлөж байгаа аж.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
egruu setguilchid ene huniig interpoloor haij bgaa geed bsan bizdee
2014-01-23