Тэтгэвэр ТЭЭР болох ёсгүй

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагчид тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ нь тэтгэврийн олон давхаргат тогтолцооны хамгийн доод давхарга бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр юм. Нийгмийн суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа 60 нас хүрсэн ахмад настанд олгох ажээ. Шинэ хууль хэрэгжсэнээр Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг иргэн нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн дагуу өөрийн тэтгэвэр дээр нэмэлт хэлбэрээр суурь тэтгэвэр авах боломжтой болох ажээ. Тэтгэвэр, тэтгэмж нь өөрөө нийгмийг хамарсан хамгийн их асуудал үүсгэдэг учраас энэ удаад эрхэм гишүүд түргэн түүхий зүйл хийхийг хүссэнгүй. Тэд уламжлал ёсоор асуулт асууж, хууль санаачлагчдыг байцааж эхлэв. Хуулийн төсөлд ч асууж тодруулах зүйл чамгүй байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дондог, хуулийн төсөлд 75,50 гээд хувь тогтоосон нь ямар учиртай юм бэ. Одоогоор тэтгэвэрийн доод хэмжээ 60, 70 мянга байна. Цаашдаа суурь тэтгэврийг тодорхой хугацаагаар нэмээд байх уу, эсвэл анхны тогтоосон дүнгээр явах юмуу гэдгийг тодруулсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, суурь тэтгэвэр бий болсноор одоогийн мөрдөж байгаа тэтгэврийн даатгалын тухай хууль үндсэн зарчмаасаа ухарч байгаа юм биш үү. Уул уурхай, ашигт малтмалаас баялаг орж ирж байгаа үед бол боломжтой. Одоогоор 300 гаруй мянган тэтгэвэр авагч байгаа. Энэ тоо цаашид өснө. Ялангуяа 60, 70-аад онд төрсөн иргэд 2016-2020 онд тэтгэвэрт гарч тэтгэвэр авагчдын тоо эрс өсөх судалгаа бий. Иймд төр энэ ачааллыг даах юм уу. Жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгө сууж таарна. Энэ асуудалд анхаарч суурь тэтгэвэр гэхээсээ өмнө тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарах хэрэгтэй. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцахаар хуульчилсан. Тэтгэврийн шинэ хэлбэр бий болгохдоо өмнөх алдаагаа засаад явж болдоггүй юм уу гэсэн шүүмжлэлийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст суурь тэтгэвэр олгоно гэж байна. Энэ хэр зөв бодлого вэ. Хүн бүр тэтгэврийн зөрүү арилгах хүсэлт тавьдаг. Өмнөх асуудлаа шийдэж байж дараагийн асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай санал нэгтэй байна гэж байлаа. НХХ-ын сайд Т.Ганди, суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүүлснээр бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэвэрийн хэмжээ амьжиргааны баталгаажих доод түвшинтэй дөхөж очно. Тэтгэврийн сангийн тодорхой алдагдлыг арилгана. Тэтгэврийн сан өөрөө их нимгэн байгаа. Энийг алдаа гэхээсээ илүү тэтгэврийн даатгалын санг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүй байхгүй байгаатай холбож үзэх хэрэгтэй. Тийм учраас эрх зүйн орчин бий болгох үүднээс хуулийн төслийг өргөн барьж байгаа. Суурь тэтгэврийн хуулиар иргэдийн шимтгэлийн тодорхой хувийг төр өөрөө дааж эрсдлийг саармагжуулж байгаа учраас тэтгэврийн зөрүүний асуудал, хувь тэнцүүлсэн тэтгэвэр, нөхөн олговрын асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх бололцоотой гэж үзэж байна. Цаашид хүн амын өсөлтөөс харахад 2016-2020 онд гарах тэтгэврийн эрсдлийн ирээдүйн баталгааг өнөөдрөөс хангаж өгөхгүй бол тэтгэврийн хямрал үүснэ. Иймд энэ асуудлыг одооноос шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний суурь тэтгэврийн тооцоогоор 2016 он хүртэлх ачааллыг төсөв дээр үүрнэ. Төрд эхний үед ачаалал ирнэ. Дараагийн үеэс ачаалал саармагжиж 2016 оноос даатгалын үндсэн сан бэхжинэ гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн түвшинд төр ирээдүйн баталгааг иргэддээ нэг удаа бий болгоё гэж байгаа. Шимтгэл төлөөгүй иргэдийг өөгшүүлж байгаа юм биш. Шимтгэл төлөх хувь бүх иргэдэд нээлттэй үлдэнэ. Тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдэх гэж энэ шинэчлэлийг хийж байгаа гэсэн хариултыг өглөө. Энэ мэтчилэн тэтгэвэртэй холбоотой асуудал ихээхэн асуудал болсон. Юутай ч энэ асуудлыг шийдвэрлэхдээ ТЭТГЭВЭР төсөвт ТЭЭР БОЛНО  гэх байр сууринаас хандахгүйгээр шийдвэрлэх нь чухал. Асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн юм. Үүний дараа Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд нийслэл, аймаг, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэлж байв. Зарим цэцэрлэг, сургууль, эмнэлгийн шал хөгцөрч, дээврээсээ ус гоождог, тэр ч байтугай хэрэглэх усаа гаднаас зөөж байгааг дурьдаж засварт шаардагдах хөрөнгийг түлхүү тусгахыг яамдын сайд нарт дуулгалаа. Мөн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингээд тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Харин Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан Инновацийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналыг гишүүд дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tetgeveriinhnee toloo sanaa tavihdaa hoirgo bgaa humuus henees torson hen be ter nasig tg ch bas dairgh bnoo
2011-11-07
hun uuruu bie bolon setgel sanaai hubid bolno gej bgaa bolo tetgewriin nasig odooni murduj baigaagaas hoishluulj togtoogood hussen yedee garch boldoggyi um uu.
2011-11-03
tetgevert garah nasiig hoishluulah heregtei
2011-11-02
Он жил урсан өнгөрч, хүн болгон хөгширдөг жамтайг мартаж болохгүй л байх даа.
2011-11-02