Автобусны жолооч нар үүргээ биелүүлэхгүй байна

img

Нийтийн тээврийн газар долоо хоногийн дотор автобусны жолооч нарыг буудлаа зарладаг болгоод хэвшүүлнэ. Энэ бол өвлийн улиралд нийтийн тээврийн газраас  хамгийн түрүүнд хийх алхам гэж байсан. Гэтэл өнөөдөр миний олж мэдсэнээр хоёр ч автобусны жолооч буудлаа зарласангүй.

Буудлаа зарлах микрофон нь энэ жолоочид байгаа. Гэхдээ өөрт нь хүндрэлгүй ч хэвшээгүй учраас буудлаа зарлахгүй байна гэлээ.

Уг нь бол ингээд л болох ажил. Зорчигчдын ярьж байгаагаар буух буудлаасаа хэтэрч буух, өмнө нь буух тохиолдол байдаг байна.

Нийтийн тээврийнхэнд хяналт алга. Хийх гэж санаачилсан ажил нь хэр хэрэгжиж байгааг эд өнөөдөр мэдэхгүй сууна. Бүх жолооч нар нь л буудлаа зарлаад үүргээ биелүүлж байгаа гэж найдаж байхад нөгөө жолооч нар нь дадал болоогүй учраас гэсэн тайлбартай явж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ