АНУ-аас албан ёсоор уучлал гуйхыг шаардлаа

img

АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн Засаг захиргаанаас  Иран улс  Вашингтон дахь Саудын Арабын Элчин сайдыг алах зорилготой хуйвалдааныг зохиосон  гэх үндэсгүй гүтгэснийхээ  төлөө албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. Энэ тухай тус улсын  англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” суваг уламжилжээ. Ираны Засгийн газар Тегеран, Америкийн хооронд дипломат харилцаа үгүй тул,  тус улсад АНУ- ын сонирхлыг илэрхийлж буй  Тегеран дахь Швейцарийн ЭСЯ-нд уучлал гуйхыг шаардсан  албан ёсны  захидал хүргүүлжээ. АНУ ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг Вашингтон дахь Саудын Арабын Элчин Сайдыг амь насыг хороох ажиллагааг зохион байгуулахыг оролдсон гэж өнгөрөгч сард буруутгажээ. АНУ-ын зүгээс  энэхүү  хуйвалдааныг АНУ-ын эрх баригчид  илчилж, ираны  хоёр иргэнийг ялласан гэжээ. Энэхүү явдал нь Иран, АНУ- ын хооронд  дипломат харилцааны хямрал үүсгэсэн төдийгүй, Саудын Арабын  харилцааг ч мөн доройтуулжээ. Саудын Арабын залгамжлагч хан хүү Наиф бен Абделдь Азиз энэ хуйвалдааныг сэдсэн Тегераныг зүгээр үлдээхгүй гэдгээ мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ