М.Батлхагва: Миний залуу, халуун нас торны цаана үлдсэнд харамсдаг

img

1990-ээд онд хоригдлууд өлсгөлөнгөөр үхэж, хүний эрх ноцтой зөрчигдөж байсан талаар “Манлайбаатар ирээдүй” ТББ-ын тэргүүн М.Батлхагва мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед хорих ангиудад ял эдлэн хүмүүжиж байсан ялтнуудын амьд явах эрх ноцтойгор зөрчигдөн өлсгөлөнгөөр нас барж байсан. Учир нь нийгмийн ороо бусгаа үед тэднийг мартаж орхисон гэж болно. Өлсгөлөнгөөс гадна зодуур, яргалал ихээр гарсан гэдгийг тухайн үед ял эдэлж байсан хүмүүс баримттайгаар хэлж байгаа. Хэдийгээр хэрэгт холбогдон ял эдэлсэн ч хүний эрхийг бүдүүлгээр зөрчин үхэлд хүргэсэн хэрэгт холбогдох хүмүүс буруугаа хүлээх ёстой. Мөн ар гэрийнхээ хүнийг ийм тохиолдолоор алдсан иргэд нэгдэн төрөөс нөхөн олговор шаардах эрхтэй гэж бодож байна. Энэ үед ял эдэлж байсан хүмүүс үнэнийг зоригтойгоор ярих цаг нь болсон. Түүнчлэн олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсч байна” гэв. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.   -Уучлаарай нууц биш бол та хэзээ, ямар хэргээр  хорих ял эдэлсэн юм бэ? - Би зургаан найзын хамт ломбарднаас 400 грамм монетон эдлэл дээрэмдсэн гэх хэрэгт буруутгагдан шүүхээс 10 жилийн ялаар шийтгүүлсэн. 2002 -2011 оны есдүгээр сар хүртэл жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих ангиудад ял эдэлж байгаад Өршөөлийн хуулинд хамрагдан гарч ирсэн. Анхан шатны шүүх хурлаар намайг гэм буруугүй гэж үзсэн ч дараа нь дахин дуудаж, буруутай хэмээн шүүхээс ял оноосон. Бидний учруулсан бодит хохирол анх 2 сая төгрөг гэж тогтоосон ч нөгөө тал 9 сая төгрөг хэмээн материал бүрдүүлсэн байсан. Бидэнд 10-ас дээш жилээр ял оноосон. Одоо гурав нь суллагдаж, гурав ял эдлэх хугацаа нь дуусаагүй байгаа.   -Шүүхийн байгууллага гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ялгавартай хандаж, оноох ял нь ч өөр өөр байдаг гэдэг? -Миний өнгөрсөн хугацаанд ажигласанаар хорих ангиудад ял эдэлж буй хэрэгтнүүдэд ялын бодлого ялгавартай үйлчилдэг. Учир нь танил талтай, мөнгөтэй хүмүүс цөөхөн жилтэй, хөнгөн ялтай. Харин танил муутай, араас нь хөөцөлдөх хүнгүй бол шүүхийн байгууллага хатуу ханддаг гэдгийг харсан. Хэдэн 14 тэрбум төгрөг луйвардсан хүнд 2-5 жил оноосон атал гар утас хулгайлсан хүнд 10 жилийн ял оноодог нь наад захын нэг жишээ. Гадаадын иргэдэд ч гэсэн шүүхийн байгууллага уян хатан ханддаг. Тэдэнд тусдаа камер гаргаж, ариутгалыг ч сайн хийдэг. Тэд ч бас адилхан л ял эдлэнэ. Гэтэл яагаад агнцаараа, илүү анхаарал халамж хүртэх ёстой юм бэ. Үнэхээр ялгаатай харьцдаг болохыг харж л байсан. Тиймээс Шинэчлэлийн засгийн газрын Хууль зүйн сайд 2002 онд батлагдсан “Шүүхийн тухай” хуулиндаа анхааралтай хандаж, шинэчлэх шаардлагатай гэж бодож байна. Гэм буруутай үйлдэл хийснийг зөвтгөх аргагүй ч залуу насны болчимгүй алдаанаасаа болж, гэмт хэрэгтэн хэмээн хэлэгдсэн маш олон хүн бий. Би л гэхэд 18-хан настайдаа шоронд суусан. Одоо 30 дөхсөн хойноо “наранд” гарч ирж байна. Миний залуу, халуун нас минь торны цаана үлдсэнд харамсдаг.   -Хорих ангиас гарч ирэхэд төрөөс ямар нэгэн анхаарал, халамж үзүүлдэг үү? -Юу байхав дээ. Хүний хөгжлийн мөнгөнөөс өөр юу ч үгүй л гарч ирсэн. Хорих ангиас гарсан хүмүүст тусалдаг нэг төрийн бус байгууллага байгаа, тэднийхэн надад бичиг баримтыг маань хөөцөлдөж авч өгсөн. Сайн найз нөхдийн буянаар одоо нэг барилгын компанид ажиллаж байна. Амьдралд хөлөө олохоор л тэмцэж явна. Миний энэ хурлыг зохион байгуулсаны өөр нэг шалтгаан нь хорих ял эдлээд гарч ирсэн хүнд давхар ял үүрэлдэг асуудлыг ярихыг хүссэн юм.   -Ямар асуудал? -Зохих ялаа эдэлсэн хүнийг хорих ангиас гарсаны дараа онц аюултай, гэмт хэрэгтэн хэмээн хоригдсон жилийнх нь тоогоор Хууль хяналтын байгууллагын мэдэлд буюу Цагдаагийн байгууллагын харъяа байлгадаг. Би л гэхэд дахиад 10 жил ийм байдалтай байх нь. Гэтэл энэ нь тухайн хүний нийгэмших, ажил төрөл хийх эрхийг нь хязгаарлаж байгаатай адил зүйл. Нэгэнт л ялаа эдлээд гараад ирсэн хүнийг жинхэнээр нь эрх чөлөөтэй болгох хэрэгтэй. Болохгүй гэвэл ядаж жилийг нь багасгах боломжтой эсэхийг судлахыг хүсч байна. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн хэдий ч зохих ялаа эдэлж, хүмүүжсэн хүмүүсээ насаар нь яллахаа болиоч ээ гэж ТББ-ийнхээ зүгээс уриалж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энийг зөвхөн шоронд орж байсан хулгхйч нар нь дэмжих байх.Солиорчихсон юмнууд ард түмний эд зүйлсийг хулгай хийчихээд гавъяа байгуулсан юм шиг төрөөс нөхөн олговор авна гэнэүү. Хулгай хийснийх нь төлөө мөнгө олгох болж байна уу. Тэнэг юмнууд мөнч их даврах юм даа.
2013-01-11
gol ni adilhan hand geed bainashdee olon terbum hussan enhbayar chuuka ene teriig har
2012-11-26
zub shuu hylgaich baitygai jipiin ipged hetsyy baisan 1990 on shyy dee,,ene bolie oo
2012-11-25
zochin:
Nyamdorjoos neh,,,! zuvshtee
2012-11-25
7 1:
zob demjij bna shorongoos garsan khund ter khoon kheltseh khugatsaa gae bas dakhin daramt ogj yltai gej ybuulakh buruu shuu
2012-11-25
Ksj:
Niigniin. Yduural Zaluusiig iim. Bdald. Hvrgej. Bn shoron ch. Gesen hvnii erhiiig zorchih. Uchirgvig baruunii shorond. Orson. Garuud. Medene dee batbold. Bayr. Geed. Zartai. Hulgaichid niigmiig zavhruulan ard tvmniii baylagiiig tsolmood tushaal devsheeed l Yduuus ni talhaa idehiiin tuld Hulgai hiin. Helmegddeg hohirdog yos. Hezee duusah ve?
2012-11-24
ЗОЧИН:
ХН . АМАР ЮМ БОЛЖ ДЭЭ . ХУЛГАЙ ХИЙЖ ШОРОНД ОРЖ ГАРЧААД ТӨРӨӨС МӨНГӨ НЭХЭЭД СУУЖ БАЙХ . АЙН ? . ДАРАМТАОЖ БАЙГАА ЮМ УУ ? АЖЛАА ХИЙГЭЭД ӨДӨР ТУТМЫН АМЬРАЛАА БӨӨЦИЙЛӨӨД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ МӨНГӨ НЭХВЭЛ ЯАХАВ? ГАМЬЯА БАЙГУУЛСАН ХҮНИЙГ ШОРОНД ХИЙЧЭЭ ЮУ ? ТЭГЭЭД БАС МӨНГӨ НЭХЭЖ СУУХ . ХУЦВАА БАС ХОЛОО ОЧИЖ ХУЦ . ХӨЛСӨӨ ГАРГАЖ АЖИЛ ХИЙ ЗА? ХУЛГАЙЧ ГУАЙ?
2012-11-24
Hargis shudraga bus turiig MAN MAXN l avchirch ard irgedee olnoor n alj yaduuruulj namiin hedhen darga nar n terbumtnuud boldog.
2012-11-24
jad:
shorongoos garaad irsen huniig shuud ch ajil ntr d avchj bolkuulde..tend ymar sain saihan ymnd bj bgad garch irsen bish ali boloh l zerleg teneg dunkuu bltson ymnuud garch irne shde.tiim bolhor naad ugeee hol ochj muur ok..hohino hen chamaig hulgai hii gesiin pisdaa chin.
2012-11-24
зоригтой байгаад нь:
энэ залууг би дэмжиж байна энэ үнэн миний ах бас 1993 онд нэг мөнгөн аяга хулгайлсныхаа төлөө л ял авч шоронд орж тэндээ нас барсан маш их зодуулсан шарх сорвитой хөх няцтай байсан гэсэн энэ тухай бодохыг ч хүсдэггүй одоо аймшигтай эмгэнэлтэй харгис санагддаг ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛ ТӨРИЙГ БИД ХҮСНЭ!!!
2012-11-24
Hargis shudraga bus turiig MAN MAXN l avchirch ard irgedee olnoor n alj yaduuruulj namiin hedhen darga nar n terbumtnuud boldog.
suuh yostoi bolood l suugaa shuu dee.odoo ajilaa hiigeed yavj baigaa humuus ch ulun zelmuun baihad ta bol duugai baichihdaa
2012-11-24
zub shuu hylgaich baitygai jipiin ipged hetsyy baisan 1990 on shyy dee,,ene bolie oo
ХУЛГАР:
ШОРОН БОЛ АМРАЛТЫН ГАЗАР БИШ.ЮУН ТӨРӨӨС МӨНГӨ НЭХЭХ ВЭ?90_ЭЭД ОНД НАРАНД КАРТЫН БАРААТАЙ БАЙЛАА.ОЛОН ЮМ ХУЦАХ ХЭРЭГГҮЙ БАНДИА.
2012-11-24
zochin:
manai mongoliin huuli yag l iim bgaa. ali boloh l huniig shorond hiine hataana gedeg ugiig heldeg.buur ard irged in heleed surchihsan. teruugeeree hun ailgaad hunii neg jijig aldaag ali boloh l uuliin chinee bolgood huuli gej yriad hiij chaddag tiim l humuus huuliin bguullaga huuliin systemd bgaa. getel hun alsan hun ch argagui hamgaalalt geed yalgui ch ungurch bna sh dee, end bichsen zarim neg humuus asar buduuleg um. hun aldaj bolno zasrah geed yvj bgaa bol iim ug helj bhaar neg uudtei ug helmeer um. jaahan hugatsaand ene horbood hun bolj irchiheed ali boloh l negnee har nuhend unagaachih geed l uzeed bh umaa. hichneen olon hun iim umnaas bolj hichneen olon ailiin amidral suirch bgaa jishee bgaa sh dee. ene bugdiig ter said darga nar bodmoor um. iim jijig umnaas l ulsaa hugjuuleldee, agaart niseed sansart ogtorguin hari garigiin uzel bodloor l hii muruuduj tom tom baaj hiisen ch gaviyagui bj bhaar. hunee niigemshuulj humuujuuleech ali boloh horij tsagdaj hun bish turh ruu in tulhej humuujuuleed yahiin. ulam l olon arvan gemt heregteng byyr mergejiliin tuvshind beldej bgaan bishuu. uursduu ch bas hun mahiboditoi l bmaar umdaa. tegeed uursduu tiim hemjeeni hereg hiisen blaa gehed semhen nuuj haagaad hahuulia uguud chimeegui darchihna. tegeed l erh chuluutei. zub bodlogoor l humuujuulmeer um bishuu huniig horihdoo gol in bish yaj dahij deerem tonuul hulgai hudlaa helehgui bhiin, tiim bolgooch. tiim huuli heregjuuleech. tiim bolgono ged horiod zodood ulsguud bdg bish huuli olooch.
2012-11-24
CHII MUU AMISGAA BITGII HUDLAA YALARH ! ALNA SHOO CHAMAIG !
2012-11-24
anonymous:
Mongold mungutei hun hun alsan ch suuhgui garj bgaa, huuli n unen sonin. Jiriin ard irgeded arai denduu hugatsaagaar shiitgedegee bolimoor ym.
2012-11-24
ta ch odoo lombard uhahad belen bgaa biz dee
2012-11-23
Zov bain zaluu min 1993-1999 onii hoorond Mongolii shorond 1000 garui hvn Nas barsan baidag yum shvv ene botid vnen
2012-11-23
яг ийт бодит байдлыг хууль зүйн яаманд бичээд өгөх хэрэгтэй. одоо бол энэ байдлыг ойлгох хэмжээний сайд ажиллаж байгаа. хүнийг жижиг алдаан дээр нь хүн биш болгодог хуулийн хар мөрөөр одоо монголд маш олон хүн амьдралд хөлөө олж чадахгүй явж байгаа
2012-11-23