
Ярославльд сүйрсэн Як-42 онгоц экипажийн алдаанаас болж сүйрчээ. Энэ тухай өчигдөр Улс хоорондын нисэх хорооны техникийн комиссийн дарга Алексей Морозов мэдэгдэл хийсэн байна. Түүний ярьснаар техникийн комиссын бүх гишүүд дээрх дүгнэлтэнд хүрчээ. Онгоц сүйрэх гол шалтгаан нь хамрын доорх онгоцны дугуйг өргөхийн өмнө тормозыг татсан явдал гэнэ.
Як-42 онгоцоор Ярославлийн “Локомотив” хоккейны багийн тамирчид Минск рүү тэмцээнд явж байсан юм. Онгоцны сүйрэлд 42 хүн амь үрэгдэсэн хүний 37 нь хоккейны багийн тамирчид, 7 нь багийн гишүүд байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ