Эцэг эхчүүд буруу зан үйлээ өөрчилж чадвал хүүхдийн тураал, өсөлт хоцролт арилна

img

Олон ээж, аавууд хүүхдийнхээ талаар манай хүүхэд хоолоо олигтой идэхгүй байна, хоол өгөөд байхад хүүхдийн туранхай рилахгүй байна, бүр яах учраа олохгүй байна гэсэн өгүүлэл, санаа зовнилтой явдаг. Шалтгааныг нь олох гэж асууж, сураад байгаа мэт боловч эцэг эхчүүдийн өөрсдийнх нь буруу зан үйл хүүхэд тураалтай, өсөлт хоцролттой болоход багагүй нөлөөлж байгааг мэдэхгүй явсаар байдаг. “Бага насны хүүхдийн хооллолтын талаарх эхчүүдийн мэдлэг, хандлага, дадал-2010” судалгаагаар: Эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хооллохдоо ОНБТХ-ийг хэрэглэдэггүй, яаж хэрэглэх талаарх мэдлэг хангалтгүй Эхчүүд, асран хамгаалагчид хүүхэддээ тусад нь хоол бэлтгэж өгдөггүй Эхчүүд бага насны хүүхдээ хооллохдоо тусгайлан цаг, идэвх гаргадаггүй (хоол нэхэж гуйсан тохиолдолд хооллодог, 1 нас хүрмэгц хооллоход нь дэмжлэг үзүүлдэггүй) Эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдийн хооллолт болон А, Д аминдэмийн ач холбогдлын талаар зөв болон хангалттай мэдлэггүй, Эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдээ зөв хооллоё гэсэн хүсэл эрмэлзэл дутмаг Эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдийн хоол хийж өгөх ур чадвар хангалтгүй байгаа нь тогтоогдсон байдаг. Үүнээс гадна хүн амын ихэнх хувь нь ядуу амьдардаг, ажилгүйдэл ихтэй, жимс жимсгэний үнэ өндөр, чанартай, эрүүл хүнс худалдахад тавих хяналт сул, хүнсний баталгаат байдал хангалтгүй, хөдөө, орон нутагт жимс, хүнсний ногооны хангалт муу, эрүүл хүнсний бүтээгдэхүүний сонголт хязгаарлагдмал, дэд бүтцийн хөгжил сул, мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын хүртээмж бага байгаа нь мөн сөргөөр нөлөөлж байна. МУ-ын ЗГ, ЭМЯ-наас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах JFPR 9131- MON төсөлд Мэдээлэл, сургалт, сурталчилгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага болох “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-аас төслийн зорилтот аймгууд болох Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймгууд, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд 2012 оны 1-р сараас эхлэн дээрхи эрсдэлт зан үйлийг өөрчлөх стратеги төлөвлөгөөний дагуу Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, Зан үйлийг өөрчлөх МСС/ЗҮӨ компанит ажлыг зохион явуулж, Дунд хугацааны тайлангаа гаргаад байна. Үүнд: “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дуталд нөлөөлж байгаа эрсдэлт зан үйлийг өөрчлөх МСС-ны үйл ажиллагааны Стратеги”-ийг боловсруулан зорилтот аймаг, дүүргийн Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд гардуулан өгч, Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хамтран ажиллаж байна. МСС-ны Стратегийг сурталчлан таниулах семинарийг ЭМЯ болон Тэтгэлэгт загвар төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд, СХД, ЧД-ийн ЭМН, ӨЭМТ-ийн удирдлагуудын түвшинд, мөн Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймгуудын Төсөл дэмжих багийн гишүүдийг оролцуулан зохион байгуулсан. Семинарит 130 гаруй хүн оролцож, МСС-ны Стратегийг хэрхэн хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрч, сурталчилгааны материалыг оновчтой ашиглах, сургалтыг дадлагатай хослуулах, сурталчилгааны арга хэмжээг бусад үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах арга зүйд суралцсан. Энэ хугацаанд төслийн аймаг, дүүрэг болон Тэтгэлэгт загвар төслүүдийн багууд сурталчилгааны материалыг түгээхдээ зорилтот бүлгийг зөв сонгон хүргэж, хүүхдийн хоолны сургалтын өрөө хоёрыг шинээр байгуулж, дөрвийг тохижуулан ашиглалтыг сайжруулсан. Хүүхдийг хөхөөр хооллох өдөрлөгийг төслийн аймаг, дүүрэг бүрт зохион байгуулсан. Өдөрлөгт 400 гаруй эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнууд оролцсон. Асуулт хариултын /АХА/ тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд 200 гаруй эцэг эх, асран хамгаалагчид оролцож, орон нутаг бүрт эхний 2 байранд шалгарагсдыг урамшуулсан. Хүүхдээ зөв хооллож байгаа болон олон найрлагат бичил тэжээлийн холимогийг тогтмол өгч хэвшсэн эцэг эхчүүдийн Сайн жишээг сурталчлан урамшуулсан. Бага насны хүүхдийг зөв хооллох талаар СӨЭМТ-ийн эмч, ажилтнуудтай Ганцаарчилсан ярилцлага явуулж, сурталчилгааны материалыг үр дүнтэй ашиглах аргачилсан Зөвлөмж өгсөн. Аймгуудын ӨЭМТ /11/, СЭМТ / 12 /-ийн 276 эмч, ажилтнуудад 3 хүртэлх настай хүүхэдтэй айл бүртэй хэрхэн ажиллах, баг хэрхэн бүрдүүлэх зөвлөгөө өгсөн. МСС/ЗҮӨ чадамж бүрдүүлэх чиглэлээр “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дуталд нөлөөлж байгаа эрсдэлт зан үйлийг өөрчлөх мэдээлэл сургалт сурталчилгааны арга зүй” сэдэвт сургагч бэлтгэх сургалтыг 2012 оны 7-8 дугаар саруудад Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймгуудад зохион байгуулсан. СӨЭМТ-ийн сургалтын арга зүйч, нийгмийн ажилтнууд, сайн дурын идэвхтэн 124 хүн шинээр сургагч багш болсноор СӨЭМТ бүр өөрийн хүчээр сургалт явуулах чадамж бүрдсэн. Сурталчилгааны хэвлэмэл материалуудыг зорилтот бүлгийн хүн амын тоог үндэслэн хуваарилан түгээж, мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, ашиглах арга зүйн сургалт явуулсан. Нийт 26 төрлийн сургалт, сурталчилгааны 105200 ширхэг хэвлэмэл материалыг төслийн 5 аймаг, 2 дүүрэг, хамтран ажиллагч 4 байгууллагад хүргэсэн. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулж, Улаанбаатар хотын ЧД, СХД-ийн ЭМН дээр зохион байгуулсан уулзалт, НЭМХ-ийн ХСТ-өөс зохион байгуулсан “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын хяналт, мэдээллийн тогтолцоог сайжруулах” семинар, сургалт, бусад холбогдох үйл ажиллагааны талаар телевизийн 13 сувгаар 22 удаа, Монголын үндэсний радиогоор 3 удаа мэдээ, сурвалжлага, ярилцлага бэлтгэн цацаж, өдөр тутмын сонингуудад 6 удаа мэдээ, нийтлэл хэвлүүлж, цахим хуудсуудад мэдээлэл байршуулсан. Эх сурвалж: Emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
sain ajilaarai
2012-11-27
zochin:
unen shuu huuheddee heregtei amindemiig avch uguh mungu alga teged mongoliin ireedui tejeeliin doroitol tarhinii turaaltai usch humuujij baina udirdah alban tushaaltnuud uursdiinh ni huuhduud elbeg tsatgalan amidarch baigaa bolohoor ene bugdiig yaj ch oilgohov dee odoo ene shine zasgiin gazriig ni l yu hiij yaj shiideh ard tumnii ahui amidral herhen uurchlugduhiig l huleej harj baihaas, mongold huuhdiin ideh yostoi kalori, shim tejeeltei hool undnii talaarh medleg zuvluguu ch baidgui bolohoor yun honogiin hooloo yay gej baiga ahumuus huuheddee tusdaa hool hiij ogoh ve hamtdaa neg ayga hool hiij idej chadval ih yum bolj baigaa ger buluud ihenh ni baina anhaar alban tushaaltnuud darga nertenguudee!!!!!!!!!
2012-11-27
zochin:
Yag Mongoliin ihenh ard tymnii amdraliin dyr torh iim l baigaa shdee,,,Ulsiig tolgoilj baigaa ye yeiin luivarchdiin buruu gej zuun huvi helne...Oorsdoo byajihaas oor yu hiij baigaa um er ni.
2012-11-26