
Викилийкс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Шведийн талд шилжүүлэн өгөхөөр шийджээ.
Их Британийн шүүхээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд Жулиан Ассанжийг гэм буруутай гэж үзэн Шведийн талд шилжүүлэхээр болсон байна.
Шведийн тал Жулиан Ассанжийг бэлгийн халдлага хийсэн хэмээн буруутгаж байгаа бол Ассанж болон түүний өмгөөллийн багийнхан гэм буруугүй бөгөөд улстөрийн зорилготой хилс хэрэг хэмээн үзэж байгаа юм.
Ийнхүү Жулиан Ассанж английн шүүх дээр ялагдаж швед улс руу хүргэгдэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ