
Өнөөдөр G20-ийн чуулга уулзалт дээр Грекийн асуудлыг голлон ярилцах аж. Евро бүсийн 17 орны хэлэлцэн тохиролцож санал нэгтэй баталсан Грекийн эдийн засгийг аврах төлөвлөгөө грекийн ард түмний эсэргүүцэлтэй тулгарч энэхүү төлөвлөгөөг хүлээж авах эсэх нь шийдэгдэхгүй байгаа.
Энэ асуудал боссоны дараа евро бүсийн удирдагчид шоконд орж буйгаа өчигдөр мэдэгдээд амжсан. Жишээ нь Францын ерөнхийлөгч Николя Саркози өчигдөр грекийн талаар хатуухан мэдэгдэл хийсэн нь бүх сонины тэргүүн нүүрэнд гарсан юм.
Өнөөдөр G20-ийн чуулга уулзалтын өмнө Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Грекийн ерөнхий сайд Жорж Папендроу нар тусгайлан уулзаж энэ сэдвээр ярилцах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ