Мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэж байна

img

Татварын Ерөнхий Газар албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх “Татварын албаны албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Бид Татварын Ерөнхий Газар болон  Нийслэлийн Татварын Газраас явуулж буй сургалтуудад байцаагчдаа тогтмол суралцуулахын зэрэгцээ, энэ ажлын хүрээнд манай хэлтэс дотоод нөөц бололцоогоо дайчлан олон сургалтуудыг зохион байгуулан байцаагчдаа хамруулж байна. Энэ удаагийн сургалтыг ТТХТасгийн дарга, ТУАБ В.Нарантуяа санаачлан ММНБИ-ийн удирлагуудад хүсэлт тавьж, өөрийн байранд арваннэгдүгээр сарын 1-нд Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Сургалтыг ММНБИ-ийн Сургалтын хорооны дарга Б.Мягмаржав нээв. Сургалт 21 хоногт үргэлжлэх ба нийт 18 татварын улсын байцаагч, 7 татвар төлөгч хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

За за энэ МНБодогч нэг балай юмаа болиоч хувь хүмүүсийн луйврын бизнес
2011-11-03