Хонины махны үнэ буурч, адууных өсчээ

img

Статистикийн үндэсний хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийжээ. Судалгаагаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Тухайлбал, энэ сарын 28-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 2.5 хувь, үхрийн цул 0.4, ямааны мах 6.2 хувиар тус тус буурсан бол, үхрийн ястай мах 0.3, адууны махны үнэ 6.2 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6075, хонины цул 6380, үхрийн /ястай/ мах 7044, үхрийн цул 8156 төгрөг, ямааных 4700 төгрөг, адууны мах 5543 төгрөгийн үнэтэй байна.Харин гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.8 хувиар өссөн бол, задгай I зэргийн гурилын үнэ тогтвортой байгаа үзүүлэлт гарчээ. Түүнчлэн элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.6 хувиар, цагаан будаа 0.1 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэ өсч буурах нь зах зээлийн хууль юундаа хуцалдаад байгаан
2013-02-01
зочин:
монголын махны үнийг монгол төр зохицуулж чадахгүй хятад зохицуулж байна. эмээлтэд суурьшуулсан хятадууд нүүрс ачсан хятад жолоочтой машины кабинаар татваргүй ургаш гарч монголд ямар ч татвар төлөхгүй байгаа. махны ховордолын гол шалтгаан энэ үнийн хөөрөгдөлийн шалтгаан нь махны ченж, хүнсний захын түрээс мах борлуулагчдын хэт нэмдэг зардал юм бөөнөөр зарж байгаа үнэ 5500₮ байхад лангуун дээр эвдсэн мах 6500 шулсан мах 7500 болж байгаа нь нэг кг мах эвдэхэд 1000 нэг кг мах шулахад 2000₮ авч байгаа нь шуллага бишүү
2012-12-24
зудад орсон нутгын малчдад өндөр ашиг олсон ченжүүд нь туслана биз хотын ядарсан иргэд хүнд туслах нь бүү хэл ядуурч дуусч байгаа шүү
2012-12-20
Автомашин барицаалж шуурхай зээл олгоно, ТА машинаа унаад явах боломжтой , Бид таны зээлийг 10 минутанд багтаан олгоно,99108696 95909200
2012-12-19