
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals Mongolia-2011” чуулга уулзалт төрийн ордонд эхэллээ. “Metals Mongolia-2011” чуулга уулзалтаар уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагаг өрнүлэхэл чиглэгдэж байна.
25 орны 800 орчим төлөөлөгч оролцож байгааэнэ чуулга уулзалтад 27 илтгэгч илтгэл тавихаас дөрөв нь төр засгийн төлөөлөл байгаа ажээ. Чуулга уулзалтад Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун зэрэг салбарын удирдлагуудаас гадна уул уурхай, метллургийн салбарт дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий гадаадын компаниудын удирдлагууд илтгэл тавихаар уртгдаад байгаа ажээ.
Тухайлбал, Казахстаны Tau-Ken Samruk, Финляндын Outotec, Өмнөд Солонгосын POSVO, Японы Kobe Steel, АНУ-ын Бэхтел, зэрэг уул уурхай, металлургийн салбарт техник технологи нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байна. Харин Монголын талаас “Оюутолгой” “Бороо гоулд”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг комани оролцож байна. Яг одоо Төрийн ордны их танхимд сэдвийн хэлэлцүүлэг өрнөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ