
Төрийн Өмчийн Хороо, Монголын Хөрөнгийн Бирж болон Лондонгийн Хөрөнгийн Биржийн хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний дагуу арилжааны шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд “MILLENNIUM IT” системийн нэгдсэн сургалтыг нийт гишүүн брокер, дилерийн компаниудад зориулан явуулжээ.
Уг сургалт нь Монголын хөрөнгийн бирж дээр явагдаж Лондонгийн Хөрөнгийн Биржийн охин компани болох “MILLENNIUM IT” компанийн гурван мэргэжилтэн ирж явуулсан бөгөөд гишүүн бүх брокер, дилерийн компаниуд сургалтанд идэвхитэй оролцжээ.
Уг сургалтанд функциональ боломжууд, арилжаанд оролцох шинэ програмын танилцуулга, төвлөрсөн хадгаламжийн системд хэрхэн хандах зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Технологи хэрэгжүүлэх дараагийн үе шат нь шинэ системийн туршилт болон арилжаанд оролцогчдод зориулан туршилтын арилжаа зохион байгуулах ажлаар үргэлжлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ