Иргэдийн нэрс хөдөлмөрийн биржид байршиж эхэллээ

img

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болзолуудыг хангаж эрүүл мэнд, хэлний шалгалтанд тэнцэж зөвшөөрөл авсан 3448 хүний нэр тодроод байгаа. Эдгээр хүмүүс эхнээсээ Солонгосын хөдөлмөрийн биржид байршиж эхэлжээ. Одоогоор бичиг баримтын зөрчилгүй 2319 хүний нэр байршсан байна.  Харин үлдсэн 1000 гаруй иргэдийн мэдээллийг ирэх оны нэгдүгээр сараас өмнө байршуулах тухай холбогдох албаныхан мэдээлж юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ