
Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс нь Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/386 дугаар тушаалыг хэрэгжүүлэн хуваарийн дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад УБЦТС ХК-ий Зүүн түгээх төвийн 150 гаруй ажилтан албан хаагчид хамрагджээ.
Тус сургалтыг гал түймрийн улсын хяналтын байцаагч тэргүүн дэслэгч Ж.Хүдэрчулуун, гал түймрийн хяналтын туслах байцаагч дээд түрүүч Т.Цогбадрах нар явуулж галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай дадлага, мэдлэгийг олгожээ. Мөн энэ сургалт нь дадлага хийлгэх газрыг сонгож, гал түймэр гарсан тохиолдолд түймрийн эх үүсвэрийг гал унтраагуур ашиглаж унтраах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар хэрхэн яаж гарах дадлагыг холбогдох хүмүүсээр биечлэн хийлгэснээрээ онцлогтой, илүү үр дүнтэй боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ