Доктор М.Амбага “Моносфарм”-ын мэдэгдлийг эсэргүүцэв

img

“Моносфарм” компанийн Хэвлэл мэдээллийн албанаас “Өдрийн сонин”-ы энэ оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дугаарт мэдэгдэл нийтлүүлжээ. Уг мэдэгдэлд анагаах ухааны доктор М.Амбага нь Салимон, Нефромон эмийн барааны тэмдгийн эрхийг эзэмших онцгой эрхтэй мэтээр хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гээд 20 шахам шалтаг тоочжээ. Аливаа юманд маргах, маргахгүй асуудал гэж байдаг. Мэдээжийн үнэнийг зориуд гуйвуулсан дээрх мэдэгдлийн уршгаар олон түмнийг төөрөгдөлд оруулахгүйн үүднээс доктор М.Амбага хариу тайлбар эсэргүүцэл бичсэн байна. “Моносфарм”-ын мэдэгдэл болон доктор М.Амбагын тайлбарыг хүргэе.

Тус “Моносфарм” компанийн гүйцэтгэх захирал И.Балжинням “Тавин-Ус” компанид явуулсан бичигтээ, Амбага, Б.Саранцэцэг нар Нефромон, Салимон нэрэнд барааны тэмдгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус үйлдэл гэсэн төдийгүй хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна хэмээн мэдэгдэлд дурджээ. Гэтэл үнэн хэрэг дээр 2011 оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайдын (тэр үед Н.Алтанхуяг байсан) 61 дүгээр тушаалаар М.Амбагат барааны тэмдгийн 9164, 9165 тоот гэрчилгээг тус тус олгосон байхад дээрх эмүүдийн барааны тэмдгийн эрхийг эзэмших онцгой эрхтэй мэтээр мэдээлэл цацаж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан гэдэг нь харин гүтгэлэг юм. “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил, бараа үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэсэн заалтын дагуу энэхүү эрхийг албан ёсоор олгосон билээ.

Мөн мэдэгдэлд, фармакологийн судалгааг М.Амбага “Моносфарм” ХХК-ийн эрдэм шинжилгээний төвд байхдаа үндсэн үүрэгт ажлынхаа хүрээнд цалин хөлс, урамшууллаа авч, холбогдох бүхий л зардлыг гаргуулан хийсэн. М.Амбага нь хуулийн цоорхойг ашиглан бусад хүмүүсийн зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хийж бүтээснийг үгүйсгэн барааны тэмдгийн эрхийг өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр гаргуулан авсан байна. Энэхүү хууль бус асуудлын талаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал болохын өмнөх энэ үед бусармаг үйлдэл явуулахаа зогсоохыг мэдэгдэж байна гэжээ. Тэдний гуйвуулснаар, Салимон, Нефромон эмийг “Моносфарм” ХХК-ийн эрдэм шинжилгээний төвийн болон Монгол, Орос, Солонгос гурван орны 10 шахам хүрээлэн, институт, их дээд сургуулийн 30 гаруй эрдэмтэн, судлаач ажилтан оролцож, 10 гаруй жилийн нөр их хөдөлмөр, цаг хугацаа, 500 сая шахам төгрөг зарцуулан бүтээж, зах зээлд нэвтрүүлэн олны танил брэнд болгосон юм гэсэн худал мэдэгдлийг бодит баримтад тулгуурлан няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд М.Амбага 1985-1997 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Харин “Моносфарм” компанийн ЭШТ-д 1997 оны дөрөвдүгээр сарын 20-нд ажилд ороод дөрвөн сарын дараа халагдсан юм. Ингээд 1997 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эмнэл зүйн анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар 2004 он хүртэл найман жил бүтэн орон тоон дээр ажилласан. Энэ нь М.Амбага “Моносфарм” ХХК-ийн эрдэм шинжилгээний төвд үндсэн үүрэгт ажил хүлээгээгүй гэдгийг батална.

Харин 1999 оны  нэгдүгээр сараас эхлэн “Монос” ЭШТ-ийн зөвлөх гэсэн орон тоон дээр сард 20-30 мянган төгрөгийг хавсралт цалин хэлбэрээр авч, шүд хамгаалах үйлдэлтэй Дентамон, гүйлсэн булчирхайн үрэвслийн үед хэрэглэх Тонзилмон, элэг хамгаалах үйлдэлтэй цай, дархлал сэргээх үйлдэлтэй цай, “Чингис” цай зэрэг одоо эмчилгээнд нэвтрэн борлуулагдаж буй “Монос” группээс бидэнд нэг ч төгрөгийн ашиг хуваарилаагүй бусад эм болон эмнэл зүйн судалгааны үе шатанд байгаа хорт хавдрын эсрэг үйлдэлтэй Эллипин эмэн дээр ажиллаж, бүх асуудлыг нь шийдэж өгсөн нь үнэн. Салимон,Нефромоны судалгаан дээр 500 сая төгрөг зарцуулсан гэдэг нь огт худал, ийм зардал эдгээр эмэн дээр шинжлэх ухааны судалгаа талаасаа огт гараагүй гэдгийг баталж чадна.

Одоо Салимон, Нефромон гэдэг хоёр төрлийн эмийг “Моносфарм”-аас бүхий л зардлыг гаргуулж хийсэн үү гэдэгт хариу өгье. Иймээс юуны өмнө Салорид буюу Салимон эмийг бүтээх ажил хэдийд, ямар байгууллага дээр явагдаж, хэдий хэмжээний хөдөлмөрийг хэн хэн гүйцэтгэж, ямар зардал гаргасан бэ гэдгийг Шинжлэх ухаан технологийн санд 002970022 гэсэн улсын дугаараар хадгалагдаж буй баримт материалаас эхэлж харах нь зүйтэй. Яагаад гэвэл Салимон эмийн өмнөх хувилбар болох Салорид -дархлал сэргээх үйлдэлтэй шинэ бэлдмэлийг шинэсэрхүү бударгана ургамлаас 1994-1996 онд бүтээх судалгааг Ардын эмнэлгийн хүрээлэнгийн Эм судлалын сектор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм хор судлалын тасаг, ХААИС-ийн Эм судлалын тэнхим дээр 10 гаруй сери туршилтын хүрээнд 1080 цагаан хулгана, 50 цагаан харх, 11 төлгөн хонин дээр М.Амбага, Б.Саранцэцэг, аспирант П.Болормаа нар явуулсан тухай албан ёсны баримтаас тодорхой мэдэж болно.

Гэтэл энэ оны 12 дугаар сарын 3-ны хэвлэлийн бага хурал дээр “Моносфарм” компаний гүйцэтгэх захирал И.Балжинням, М.Амбагыг бид одоо Захиргааны хэргийн шүүхэд өгчихөөд байгаа гэсэн нь хачирхалтай. “Монос”-ын Л.Хүрэлбаатар Захиргааны хэргийн шүүхэд намайг биш, харин тэр үеийн Засгийн газрын тэргүүн шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Оюуны өмчийн газрыг нэхэмжлэл дээрээ нэр заан өгсөн. Харин миний хувьд энэ асуудлаар эрхээ хамгаалуулсан, хуулийн хэллэгээр бол гурав дахь этгээд юм.

Тэгвэл төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага болон шинжлэх ухааны доктор, профессор Б.Саранцэцэг нар 2011 оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсын Засгийн газрын агентлаг Оюуны өмчийн газрын шийдвэрээр 9164, 9165 тоот барааны тэмдэгтийн гэрчилгээ авсныг мэдэгдэлд хуулийн цоорхой ашигласан гээд байгаа нь үндэслэлтэй юу?

Доктор, профессор М.Амбага болон доктор, профессор Б.Саранцэцэг нарын дээр дурдсан хуулийн дагуу авсан барааны тэмдэгтийн гэрчилгээнүүд нь зөвхөн М.Амбага гэдэг хүн аваад ашиглачих тийм амар хялбар эд биш. Тийм бэлэн хуулийн цоорхой ч байхгүй. Төрийн байгууллага хуулийн хүрээнд шийддэг асуудал. Мэдэгдэлд бичсэн 20 гол хэсэг ажил буюу зах зээл үнийн судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи зүгшрүүлэх, зах зээлд нэвтрүүлж эхлэх, эмийн ургамлын стандарт шинэчлэх (энд Л.Хүрэлбаатар хууль зөрчиж, ургамлын үйлчлэгч бодисыг кумарин болохыг тогтоосон бидний судалгааны дүнг өөрчлөн фенолт нэгдлээр сольсон буруу үйлдэл хийсэн) эмийн үйлдвэрлэл, эмийн түгээлт борлуулалт гэх мэт ажил нь ”Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 6.1.-д зааснаар ”Зохиогчийн эрхийн бүтээлд зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно” гэсэнтэй харьцуулбал оюуны бүтээлч үйл ажиллагааны нэн энгийн ч атугай шийдлийг бараг шаарддаггүй зүйлүүд гэж ойлгож болно.

Учир нь түүнээс өмнө бид Салимон, Нефромон шинэ эмийг зохион бүтээх гол үе шатуудыг нэгэнт туулаад гарсан байлаа. Тухайлбал, нэгдүгээр үе шат гэхэд тухайн эмийн судалгааг эхлүүлэх сэдэл олсон, аман болон бичгэн мэдээлэл цуглуулсан, шинжлэх ухааны шинэлэг санааг сэдсэн үе багтана. Өөрөөр хэлбэл, 1992-1993 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Лувсандаш, Дундговь аймгийн Өлзийт сумын Бариад гуайтай уулзаж, аман яриагаар мэдээлэл авсан үетэй тохирдог. Хоёрдугаар үе шат нь эдгээр эмэнд таарч тохирсон ургамлуудыг шилж сонгосон үе шат бөгөөд энэ нь дээрх1992-1993 онтой цаг хугацааны хувьд давхацдаг. Гуравдугаар үе шат нь уг ургамлууд дээр фармакологи судалгаа явуулж үйлдлийг нь нотлон цаашид эм болох эсэх асуудлыг нь шийдсэн хамгийн гол үе шат юм. Үүнийг 1994-1996 онд ургамлаас бэлдсэн усан ханд болон спиртэн хандмал дээр хийсэн бөгөөд энэ талаар Ардын эмнэлгийн хүрээлэнгийн 1994 оны тайлан, “Монгол уламжлалт эм, эмнэлэг “ төсөлт ажлын 1994-1996 оны гүйцэтгэлийн тайлангийн 2.3 бүлгийн 4-6-р хуудсанд тодорхой бичсэн байгаа. Мөн П.Болормаа, Б.Саранцэцэг нар 1997,1998 онд дэд доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан диссертацидаа эдгээр судалгааны материалыг дэлгэрэнгүй оруулсан. Дөрөвдүгээр үе шатанд уг ургамлууд эм болж чадах нь нэгэнт эргэлзээгүй нотлогдсон учраас фитохимийн судалгаа явуулсан. Салимон дээр үйлчлэгч бодис нь кумарин,Нефромон дээр үйлчлэгч бодис нь полифенольт нэгдэл болохыг нотолсон судалгаагаа “Тэжээхүй ухаан” сэтгүүлийн 1995 оны №2-т болон Ардын эмнэлгийн хүрээлэнгийн 1995 оны ажлын тайланд тодорхой бичсэн билээ. Харин тавдугаар үе шатанд шинэ эмүүдийн стандартчлалын үндсийг боловсруулсныг  шинэсэрхүү бударганы MNS -96 стандартыг 1996 онд боловсруулж батлуулсан.

Мөн зургаадугаар үе шатанд уг ургамлаар хийгдэх шинэ эмийн технологийн судалгаа хийсэн. Шинэсэрхүү бударганаар хийсэн дархлал сэргээх үйлдэлтэй Салорид эмийн MNS -97 стандартыг болон уг эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг 1997 онд боловсруулан батлуулжээ. Долоодугаар үе шатанд судалгааны материалуудыг нэгтгэн, эмнэл зүйн судалгаа явуулах шийдвэрийг гаргуулсан байна. Шинэсэрхүү бударганаас гарган авсан,дархлал сэргээх үйлдэлтэй Салорид шинэ эмийн клиник ажиглалтыг Хавдар судлалын төв дээр явуулах тухай ЭМНХЯ-ны Эм биобэлдмэлийн зөвлөлийн 1997 оны тавдугаар сарын 13-ны өдрийн ¹2 тоот протоколд тэмдэглэжээ. Шинэсэрхүү бударганаас дархлал сэргээх үйлдэлтэй эм гарган авч, ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байна. Бүрэн дууссан ажлыг хүлээлцсэн тухай актыг 1997 оны нэгдүгээр сарын 20-нд үйлджээ. Уг актад Салорид эмийн фармакологийн судалгааны дүн, эмийн заавар, эм үйлдвэрлэх технологийн заавар, Шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгийн УСТ гэсэн дөрвөн гол бичиг баримтыг хавсаргажээ. Салорид эм дараа нь Салимон гэж нэрлэгдэх болсон ба уг нэрийг М.Амбага, Б.Саранцэцэг нар өгсөн юм. Наймдугаар үе шатанд эмнэл зүйн судалгааг явуулж дуусган, Хүний эмийн зөвлөлөөр эмнэлзүйн практикт хэрэглэх зөвшөөрөл гаргасан. Нефромон эмийн эмнэл зүйн судалгааны аргачлал, Салимон эмийн эмнэл зүйн судалгааны аргачлалыг М.Амбага,Б.Саранцэцэг нар 1997-1998 онд боловсруулж, Хавдар судлалын үндэсний төв болон УКТЭ дээр эдгээр эмийн эмнэлзүйн судалгаа явуулах боломжийг бүрдүүлжээ. Есдүгээр үе шатанд энэ бүхний үр дүнд шинэ бүтээлийн патент зохиогчийн эрх авах боломж бий болсон. Нэг үгээр хэлбэл, зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд шинэ эм зэрэг шинжлэх ухааны бүтээл бий болдог үе бөгөөд Салимон, Нефромон эмийн патентыг М,Амбага, Б.Саранцэцэг нарын таван хүн 2002 онд авчээ. Эхний есөн гол үе шатанд М.Амбага, Б.Саранцэцэг нар жинхэнэ хаттай эрдэмтэд гэдгээ харуулж, шинжлэх ухаанд үнэнч хүмүүс гэдгээ батлан эдгээр эмийн ирээдүй нь үл харагдах судалгаан дээр баттай зогсч чадсан билээ. Уул уурхайгаар зүйрлэвэл хайгуулын их зарддаар хийгддэг эрсдэлтэй үе юм. Ийнхүү аравдугаар үе шатанд Салимон, Нефромон эмийг үйлдвэрлэх,борлуулах, ашиг олох үе шатанд Л.Хүрэлбаатар оролцож эхэлсэн. Энэ нь мөн л уул уурхайгаар бол хайгуулын их зардалт үеийг нэгэнт ардаа хийж, ашиглалтын буюу жинхэнэ орлого ихээр олдог үе эхлэхтэй зэрэгцэж байгаа юм. Энэ л үед тэдний мэдэгдэлдээ бичээд байгаа зах зээл, үнийн судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи зүгшрүүлэх, зах зээлд нэвтрүүлж эхлэх, эмийн ургамлын стандарт шинэчлэх (энд Л.Хүрэлбаатар хууль зөрчиж, ургамлын дархлаа сэргээх үйлчлэгч бодисыг кумарин болохыг тогтоосон бидний судалгааны дүнг өөрчилж, кумариныг фенолт нэгдлээр сольсон буруу үйлдэл хийсэн гэдгийг дээр өгүүлсэн), эмийн үйлдвэрлэл, эмийн түгээлт борлуулалт гэсэн оюуны бүтээлч үйл ажиллагаа шаарддаггүй судалгааг тэд явуулсан.  Энд гаргасан зардал бол шинжлэх ухааны бүтээлч үйл ажиллагааны зардал огт биш, харин эмээ зах зээл дээр борлуулахад чиглэсэн цаашид хийхээс өөр аргагүй гарах л ёстой зардлууд юм шүү дээ.

Эцэст нь мэдэгдэлд дурдсан Салимон, Нефромон дээр 20 гаруй хэсэгтэй судалгаа явагдсан гэдэг нь үнэхээр эрдэмтэн хүний оюуны бяр чадал шаардан, оюуны бүтээлч үйл ажиллагаагаар явагддаг шинжлэх ухаанч судалгаанууд мөн үү гэдэгт товч хариу өгье. Салимон, Нефромон эм бол шинэ бүтээл, оюуны өмч мөн. Тэр нь юугаар батлагддаг вэ гэвэл, ”Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 6.1.-ийн ”Зохиогчийн эрхийн бүтээлд зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно”  гэсэн заалтаар батлагддаг. Энэхүү Салимон, Нефромон эм нь шинэ бүтээл, оюуны өмч мөн юм бол эдгээрийн зохиогч нь хэн бэ гэдэгт ”Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 3.1.1.-д “…өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг зохиогч  гэнэ” гэсэн заалт шууд хариулт өгч байна. Үнэхээр ч энэ хуулийн дээрх заалтаар бол уг эмүүдийг зохиогч гол хүмүүс нь М.Амбага, Б.Саранцэцэг нар болох нь маргаангүй байдаг.

Харин мэдэгдэлд дурдсан 20 зүйлээр бол патент эзэмших эрх Л.Хүрэлбаатар дээр огт үүсэхгүй гэдгийг Патентын хуулийн 16.3-ийн “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй” гэсэн заалт тодорхой харуулдаг. Тэдний 20 гаруй хэсэгтэй судалгаа гэдэг нь бизнессийн агуулгатай судалгаа болохоос биш, оюуны бүтээлч үйл ажиллагааг үл шаарддаг судалгаа юм. Эцэст нь хэлэхэд Салимон,Нефромоны борлуулалтаас ногдол ашиг авах гэрээг Л.Хүрэлбаатартай бидэнтэй 2009 оны гуравдугаар сард байгуулсан боловч одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.

Эсэргүүцэл бичсэн Салимон, Нефремон барааны тэмдгийн эрхийг эзэмшигч төгсгөлд нь Л.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг нарын докторын ажлын удирдагч, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
tugjrel uuseed benzin duusj bval klonkuudad ashigtai. irged maani uvduud em tan hereg boloh ued monos l bayarldag olon company olon erdemten mergediig ajlgui bolgoj chadsan cants company
2018-01-21
Амбага харин моносоо ашиглаж юм юмтай болчоод мөнгөний төлөө үхэх гээд байгаан биш шүү би тэгж л ойлголооо шд
2012-12-13
Хөөөөх Ундраа ямар эргүү юм бэ. Мэдээ ер нь уншдаггүй юм байнадаа. Амбага доктор эхэлж янз бүрийн юм ярьсан байна лээ шдээ
2012-12-13
хэхэ хүмүүс уг нь эмээ эмчийн жороор л авдаг шиг санагдахын монос хэзээ хоол аваарай гээд эм зарчих ваа.. Амбагын оюутан бололтой адилхан сэтгэж байна шүү
2012-12-13
Ёстой л доктор профессор ахадсан цол шүү
2012-12-13
Амбага гуай яасан заваан санаатай юм бэ. 5 хүний хамтын бүтээлээр уг нь 2002 онд патент авсан байгаан. Тэрнээс өмнө тэгээд эхнэр өөрийнхөө нэр дээр мэдүүлгээ өгчихсөн чоно санаатай байнадаа. Өдийн хүртлээ баяжиж байгаадаа ачтай тустай хүмүүст баярламаарын эсэргээр харин хүний араар хутга шаахымаа.
2012-12-13
хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү битгий хүнийг худал гүтгэ мөнгөтэй нэгний гар хөл болсон амьтад
2012-12-13
энэ хүн тийм хүн биш за өөрийгөө хичээ
2012-12-13
Monosiin hurlee chin hyatadiin shees yum bna lee sh dee tiim bolohooroo l iim hujaa sanaa gargaj bgaa yum bna hujaa min zail ter dundad ulsdaa ochij budaagaa tarij amidar chi hezee ch mongol bolj chadahgui
2012-12-12
ta bol mundag shuu
2012-12-11
chutgur:
almas min uuruu ich ...
2012-12-11
novsh mine hvnii amjiltand bitii ataarh za ambaga guai chinii ymiig hulgailaagvi l bh shvv harin ch uuriinhuu 10n jiliin hudulmuruu monos-n hudlaa tsarailsan luivarchdad aldaj bn za chi yu ch medehgvi za aalz min
2012-12-11
chi odo yug ni ch medehgvi bj bitii dalbaan doorni namiraad baigaach yaj bvteesniig ni, hen bvteesniig ni chi medehgvi biz dee
2012-12-11
chin vnen:
hvnii erhiig huuliar hamgaaldiin shvv bas oyunii umchiig ch huuliar hamgaaldag. Uursduu yu ch hiij chadaagvi bj bitii hunii hiisen zuild shuna baliar ys muljigchidin vvr bolson monospharma zailaasai...
2012-12-11
ambagiinburuu:
ene doktor guai chn olon hunii hamtarsan buteeliig uuriin ner deer bolgotson yum bishuu. amia bodson baychuuuliin neg....
2012-12-10
chi odo yug ni ch medehgvi bj bitii dalbaan doorni namiraad baigaach yaj bvteesniig ni, hen bvteesniig ni chi medehgvi biz dee
nyamka:
manai ambaga doktoriin l buteel bna sd dee monosiin novshinuud dugai zail hvnii bvteeleer luiwar hiihee boli ambaga doktoriin zow shuu de amjilt hvsie
2012-12-10
Амбага гуай яасан заваан санаатай юм бэ. 5 хүний хамтын бүтээлээр уг нь 2002 онд патент авсан байгаан. Тэрнээс өмнө тэгээд эхнэр өөрийнхөө нэр дээр мэдүүлгээ өгчихсөн чоно санаатай байнадаа. Өдийн хүртлээ баяжиж байгаадаа ачтай тустай хүмүүст баярламаарын эсэргээр харин хүний араар хутга шаахымаа.
Zochin:
ene muu Ambaga hulgaichiig neg ugeer helwel TUGJIL sh de. heden muu atsagnaas gedeg shig...hund yaj iim hunshgui hugiin zan baidag bainaa...Gadad hamt surch baisan oyutan zaluug hamt arhi uuj huuhen erguulcheed surguuliaas ni huulguud uuruu Doldoi tsarailaad gulgunuj ywsan hogiin amitan sh de...chamaig bugd medne shuu
2012-12-10
энэ хүн тийм хүн биш за өөрийгөө хичээ
novsh mine hvnii amjiltand bitii ataarh za ambaga guai chinii ymiig hulgailaagvi l bh shvv harin ch uuriinhuu 10n jiliin hudulmuruu monos-n hudlaa tsarailsan luivarchdad aldaj bn za chi yu ch medehgvi za aalz min
Mongoliin erdemted:
Za bolidoo Ambaga aa chi zunduu l hun luiwardlaa zunduu l yumiig miniih gej nowshirloo...chi muu huurhii taliigaach Haidaw guian buteeliig hurtel miniih geed hutsaad ywj baigaa nowsh sh de. chamaig ard tumen medehgui baij bolno mongoliin angaahiihan erdemted medne shuu...cham shig yumnaas ter hairan tsol hergem ner hundiig huraaj awbal taarna.
2012-12-10
Ёстой л доктор профессор ахадсан цол шүү
ene bishe:
Nuuh yum alga. Bi Monos em sudlaliin hureelend ajilladag. Jiliin budget buyu tusev 630 say togrog. Iim huviin hureelen Mongold bii yu? Humuus medeelelgui bolohoor gants erdemtnii ugend itgeed baina. Manaid Ambagyg tootsohguigeer ahiad 2 toriin shagnalt erdemten,bas akademich hurtel bii. Oros, Cheh,Solongos, Mongold hamgaalsan olon olon erdemten bii.Bidniig uguisgej basamjilj baina shuu dee. Ambaga tand hunii mus baina uu
2012-12-09
Ardiin emneleg:
Ambagaa chinii hiisen hereg, avilgal end ardiin hureelend martagdaagui shuu
2012-12-09
хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү битгий хүнийг худал гүтгэ мөнгөтэй нэгний гар хөл болсон амьтад
jj:
Ambaga Ichij amidar
2012-12-09
chutgur:
almas min uuruu ich ...
za:
Aguu luivarchin hulgaich terbumtan humuusde
2012-12-09
aa:
Ene haviar duuren ambagiin humuus
2012-12-09
haha:
Harin magnaigaar Ambagiig shalguulahad yaay aimar ium garj irende
2012-12-09
prop:
Tarhia ugaalgatsan outan bh shivde
2012-12-09
kk:
Monosoos terbumtan bolj 3 kompantai bolson hunde
2012-12-09
yay:
ambaga chin bayan shdee 2 housetai, huuchin salsan ehner huuhed n anglid tejeegeel odoo bga ehner huuhed n zaisand amdaraal, kompanitai terbumtan bj yaduu tsarailj hudlaa dur esgehee boliochee
2012-12-09
2005 student:
ambaga saraa bagsh 2 iig demjij baina Monos farmiin hurlee erdenechimeg nart yaj shuluulj baisniihaa hariug avah heregtei
2012-12-07
prop:
Tarhia ugaalgatsan outan bh shivde
zochin:
tsoohon mongolchuud min bie bieniigee bitgii muul ene 2 hun zotsool boloo um bish uu ingeel zarga hiigeel yasan ikh zabtai baidgiin mongolchuud heniinen zob gedgiig oilgohgui shuu dee 2 hunii hoondondiin asuudal um bish uu chingisiin mongolchuud aa
2012-12-07
mongo:
Л.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг mongonii toloo l yavdag humuus
2012-12-05
aa:
Ene haviar duuren ambagiin humuus
ncm student:
dr. m ambaga bol aguu hun ter humuusiin sn shnii tuluu ooriinhoo buh zuiliig shavhaj hudulmurluj bgaa hun mongolchuud minee biy biyniigee demjij amidraval mongol humuusiin amidral deeshilj shn l amidrana shuudee
2012-12-05
za:
Aguu luivarchin hulgaich terbumtan humuusde
ambagiin zov:
ambaga bol delhii deerh gants oldoh nandin hun ta heden medleggui bolovrolgui humuus ene huniig oilgohgui yu ch medejgui yum bj hachin comment uldeeged bh shaardlaga ta nart bhgui ter hun urt nasalj udaan amidraval ta bidend bolon ur huuheded maani l heregtei
2012-12-05
Эрдэнэбат:
Амбага багшдаа амжилт хүсье. Олон жил Хүрэлбаатар, Эрдэнэчимэг нарт мөлжүүлж явсандаа. Одоо л зөв хөдөлж эхэлж байна.
2012-12-05
Luivar:
Hen ni heniigee luivardaad baigaa yum boldoo
2012-12-05
Zavhairch l baina uu:
Tiim uu, hun ch zasardaggui yum baina daa.AEHureelend baihdaa l laborant Sarantsetsegtiegee zavhairch 2 huuhed ehneree haysan hun. Odoo ter Sarantsetsegiigee bas huurch baigaad hayah nee.60 hurch baij shar semjilne gegcheer bas zavhairdag baih nee.
2012-12-05
Bat:
Ambaga bol jinhene erdmiin hun, Hurelbaatar, Erdenechimeg 2 tuuniig ashiglaad l hayasan daa. Oyunii buteeliin h ni zardliig ugugui gej l ingej baigaa yum b.na.
2012-12-05
Luivar:
Hen ni heniigee luivardaad baigaa yum boldoo
hudal yarij baihaar shuuhed esvel yamaar shalguulaach ee
2012-12-05
anom:
huurhiidoo sadar ambaga surguuliinhaa outnuudiig sadar samuund uruu tataj yavdag heveere u
2012-12-05
Zavhairch l baina uu:
Tiim uu, hun ch zasardaggui yum baina daa.AEHureelend baihdaa l laborant Sarantsetsegtiegee zavhairch 2 huuhed ehneree haysan hun. Odoo ter Sarantsetsegiigee bas huurch baigaad hayah nee.60 hurch baij shar semjilne gegcheer bas zavhairdag baih nee.
Ambaad:
Ambagaa ichij amidar
2012-12-05
ambaga bolimoor iuma heruulch avgai shig
2012-12-05
lol:
lol hen ch medegdeheer hudal medeelel baihad, ooroo ambagiin zahialgaar bichsen nuhur bnuda
2012-12-05
иргэн:
ихэнх сэтгэгдлийг мөнгөтэй, завтай хүмүүс моносын захиалгаар бичжээ.амбага эрдэмтэй хүн даруу тулдаа өдий хүртэл тэссэн юм биш үү. яаж ч бодсон салимоныг амбага бүтээх үү, хүрэлбаатар бүтээж чадах уу гэдэг нь хэнд ч ойлгомжтой.монос монголчуудыг эмээр хоол шиг бөмбөгдөж, мөнгө олно гэвэл нэг л өдөр хүмүүс юмны наад цаадахийг ойлгох байх шүү.
2012-12-05
хэхэ хүмүүс уг нь эмээ эмчийн жороор л авдаг шиг санагдахын монос хэзээ хоол аваарай гээд эм зарчих ваа.. Амбагын оюутан бололтой адилхан сэтгэж байна шүү
lol:
lol hen ch medegdeheer hudal medeelel baihad, ooroo ambagiin zahialgaar bichsen nuhur bnuda
emch:
erdemtei huntei ataarhahdaa iim demii um bichitsgeeh umdaa. Bieniigee buu muul.Ambaga, Saraa 2 manai urdaa barih jinhene erdemted, dur esgegchid bish shuu. Hurlee iim jijig umtai zuuraldah hun bas bish.
2012-12-05
ambaga bolimoor iuma heruulch avgai shig
энд Л.Хүрэлбаатар хууль зөрчиж, ургамлын дархлаа сэргээх үйлчлэгч бодисыг кумарин болохыг тогтоосон бидний судалгааны дүнг өөрчилж, кумариныг фенолт нэгдлээр сольсон буруу үйлдэл хийсэн gehiin tegeheer salimon chin hulhi em gesen uguu? Ene mundag erdemten hun iim yum hiij bgaag ni medseer bj chimeegui unguruuguud ard tumnee huursan bolj taarahnee!? ENIIG ODOO YU GEJ OILGOH VE???
2012-12-05
hudal yarij baihaar shuuhed esvel yamaar shalguulaach ee
zochin:
Eruul ahuich Ambaga unen sehsen yum baina ldaa,ovoo sh dee.1hun ch gesen bayjij l baig
2012-12-05
huuchin tanil:
Monosd ochood sehsen yum bish u?Chamaig emnelegtei, surguulitai,saihan harshtai,jiiptei bolchihood bidniigee tanihaa bolison baina lee shuu dee.Mundag yumaa!
2012-12-05
ariiuka:
Pooh gadaad dotooiin emnuudiig bugdiig ni Ambaga zohiosn yum bna lda.
2012-12-05
nomio:
Artishok chini Amerikt uildverledeg BAD shdee.Shineer buteegeed baihda yadgiim
2012-12-05
zochin:
He he tiim yum uu?hugiin hun be?
2012-12-05
and:
Salimon,salorid gedeg chini shal uur 2 emshdee.Humuusiin tolgoi ergulehe bolioch.Salorid gedeg shahmal emiig AE-n hurelengin zahiral baisn Dagvatseren udirdj hiilgsn,olon hun oroltsn shde.Ta tuuniig minii em gej yarihas icheech!
2012-12-05
alag ust:
Taivan bailga gene uu? Ene hun ehleed l tuund ni Monos hariu medegdel gargasan yum bish uu?
2012-12-05
Amabaga doktor oo! Ovoo bosgoogui bol shaazgai haana suuh ve?
2012-12-05
zochin:
Ambaga doctor heruul hiih zavtai hun yum daa
2012-12-05
undraa:
ambaga doctor bol mundag hun sh dee, huniig taivan ajliig n hiilgehgui baliar shunaldaa avtaj eldveer gutgeed zavaarsan yumnuud chn. naad hunee taivan ajliig n hiilgeech, sain em beldmel gargaval bidend l heregtei
2012-12-05
Хөөөөх Ундраа ямар эргүү юм бэ. Мэдээ ер нь уншдаггүй юм байнадаа. Амбага доктор эхэлж янз бүрийн юм ярьсан байна лээ шдээ
Monosiin erdenechimeg xurelbaatar nar Ambaga doctoriig ashiglaj ashiglachixaad odoo taiwan ajiliig ni xiilgexgui shunaltanguud tedend zuvkhun mungu erx medel xeregtei xarin ambaga doctor erdemiinxee ajild ni undur amjilt xusey Artishok gj gaixaltai buteegdexuun bolson bna lee amjilt xusey ambaga doctort
2012-12-05
Амбага харин моносоо ашиглаж юм юмтай болчоод мөнгөний төлөө үхэх гээд байгаан биш шүү би тэгж л ойлголооо шд
Neg talaas n mungu, erh medliin tuluu ulairal, nuguu talaas n oyun, erdem medlegt tushiglesen hugjil, shunal unertdeg humuus dee. 2 tal 2-uulaa shunaltai. Etsest n munguu bulaaldaad iimdee hurch dee
2012-12-04
zochin:
erhem gishuun erhee buruu edleh gd bnu daa.sul mongo ursaj ordog emiin bizness-d Monos gantsaaraa noylohiig sanaarhaj ehelev uu.
2012-12-04
Амбагын зөв
2012-12-04
uu huurhii isheg everee urgahaar ehiigee murgunu gedeg endee erhem gishuun hatagtai bas dovvtor yum uu humeer bichuulsen de chaavaas
2012-12-04