
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны 4085 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 43 ХК-ийн 164.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 129.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 78.0 мянган ширхэг хувьцааг 64.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 20 ХК-ийн 51.8 мянган ширхэг хувьцааг 99.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 208 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21025.98 нэгжид хүрч өмнөх өдрөөс 250.45 нэгжээр буюу 1.18 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 224.7 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ