"NCM анагаах ухааны эмнэл зүйн асуудлууд“ ном хэвлэгджээ

img

“Доктор Амбага” компанийн судлаачид болох М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нар   S-NCM мэдлэгт суурилсан NCM анагаах ухааны хандлагаар бичигдсэн  6 бүлэг бүхий 25.5 хэвлэлийн хуудастай “ NCM анагаах ухааны эмнэл зүйн асуудлууд“ нэртэй шинэ номыг энэ долоо хоногт гаргаад байна. Уг ном нь дараах үндсэн бүлгүүдтэй юм. Үүнд: -Уламжлалт  ба орчин үеийн анагаах ухааны оношилгоо-эмчилгээний аргуудын нийцлийн алгоритм ба s-NCM  мэдлэг. -Уламжлалт  ба орчин үеийн анагаах ухааны оношилгоо-эмчилгээний аргуудын  нийцлийн мөн чанарыг  s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Уламжлалт анагаах ухааны оношилгооны аргуудын мөн чанарыг  s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Холбогч эдийн гэмтлүүдийн эмгэг жамыг  s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Остеоартрит өвчний эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Элэгний өвчний эмгэг жамыг  s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Элэгний цирроз  өвчний эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Цусны даралт ихдэх өвчний эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Бөөр, шээс ялгаруулах тогтолцооны зарим эмгэгүүдийн эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь - Ходоодны зарим эмгэгүүдийн өвчний эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Титэм судасны өвчний эмгэг жамыг s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Уушгины эмгэгүүдийн  эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Тархиний ишеми, инсульт өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь  Чихрийн шижин өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Нойр булчирхайн үрэвсэлт өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь - Цөс чулуужих өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь - Нейроциркуляторная дистония  өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Түгээмэл хатуурал өвчний өвчний эмгэг жамыг   s-NCM  мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь -Зүрхний өвчний эмгэг жам ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар. -Бөөрний өвчний эмгэг жам ба ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон                 хувилбар. -Уушгины өвчний эмгэг жам ба ба 4 компартмент   болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар. -Ходоодны өвчний эмгэг жам ба ба 4 компартмент   болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар. -Элэгний өвчний эмгэг жам ба ба 4 компартмент   болон 10 гол тогтолцоот хэсгийн  олон хувилбар.                                                                                                                  . Уг номын Уламжлалт  ба орчин үеийн анагаах ухааны оношилгоо - эмчилгээний аргуудын  нийцлийн алгоритм ба s-NCM  мэдлэг бүлэгт: 1. s - NCM гэсэн шинэ мэдлэг бий болж, уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны  нийцлийг танин мэдэхүйн энэ гуравдахь цоо шинэ тайллаар дамжуулан тайлбарлах болж байгаагийн нэг гол ололт бол бүх өвчний оношлогоо, эмчилгээний  асуудалд “х мэдлэг + g мэдлэг + S мэдлэг + s - NCM мэдлэг = амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээ” гэсэн нэгдмэл шийдлийг ашиглах  онол - арга зүйн үндэс боловсрогдсонтой холбоотой  болох тухай бичсэн. 2. s - NCM гэсэн шинэ мэдлэгийг бүтээж,  Уламжлалт  анагаах ухааны оношлогоо-эмчилгээний олон асуудалд   танин мэдэхүйн энэ гуравдахь шинэ шийдлийн дагууд бүтэн тайлал хийснийгээ  Анагаах ухааны дөрвөн үндсийн -  Язгуурын үндсийн- “Шинжлэн танин барих дөтгөөр бүлгийн: ” ..Өвчнийг үзэх, хүрэлцэх, асуухаар огоот мэдмүй.Нүдээр үзэж хэл, шээсийг шинжил, энэ шинжлэл нь үзэх орны ухаан мөн. Хуруугаар хүрэлцэн, дохиог барилдуулагч элч судал, энэ шинжлэл нь шинжлэх утгын ухаан мөн. Хэлээр асууж хөдлөх нөхцөл, өвдөх ёсыг шинжлэх, тэр шинжлэл нь сонсох дуун ухаан мөн. Хийн хэл нь улаан бөгөөд хуурай, ширүүн, шарын хэл нь цайвар шар өнгөрөөр хучигдсан, бадганы хэл цайвар, нимгэн, өнгөгүй, зөөлөн, нойтон, хийн шээс нь ус адил, хөөс том, шарын шээс улаан шар, уур арвин, үнэр муухай, бадганы шээс цагаан, үнэр, уур өчүүхэн, хийн судал туламлаж, хоосон үе үе зогсох, шарын судал нь хурдан, дэлгэрэнгүй, эрчимтэй, бадганы судал живэнхий, буурай алгуур болой. Асуухад хөнгөн, ширүүн идээ, явдлын нөхцлөөр эвшээх, чичрэх, суниах, жихүүцэх, сүүж, бэлхүүс яс үес бүхэн өвдөх, энд тэндгүй шилжиж хатгалах, магад үгүй хоосон огших, эрхтэн соргог бус, сэтгэл хямрах, өлсөх цагт өвдөх, тослог шимт магад тусална. Хурц, халуун идээ хийгээд явдал мөрөөр ам гашуурах, толгой өвдөх, бие халуурах, цээжээр хатгалах, шингэсний сүүлд өвдөж сэрүүн тусална. Хүнд, тослог идээ хийгээд явдал мөрөөр дуршил амаргүй, идээ шингэхэд бэрх, бөөлжих, ам заваарах, ходоод хөөж хэхрүүлэх, бие сэтгэл хүндэрч, гадна дотно хоёулаа хүйтэн, идсэний сүүлээр амаргүй, идээ явдал бүлээн бол тусална. Тэр мэт гучин найман шинжлэх аргаар өвчин бүхнийг магадтайгаар нотлон буулгана…”  хэмээсэн сонгодог томьёололд (“х мэдлэг , g мэдлэгт суурилсан ) өгсөн  тайлбраар (s-NCM мэдлэгт суурилсан ) харуулж, энэ нь  нь шинжлэх ухаан дахь нэн том дэвшил болж байгааг энэ номонд дэлгэрэнгүй үзүүлжээ. 3. Мөн NCM анагаах ухаанд суурилсан оношлогоо - эмчилгээний шийдэл бүхий  эмнэлгийн нөхцөлд оношлогоо - эмчилгээний стандарт хэрэгжүүлэх алгоритм (уг алгоритмийг Уламжлалт анагаах ухааны зонхилон тохиолдох өвчний ангиллыг баримтлан боловсруулсан)-ыг дараах байдлаар боловсруулсан байна. Үүнд: 1. Эхлээд өвчтөн нэг бүрийн биеийн 4 гол компартмент хэсэг бүрийн хий, шар, бадганы кодчиллын тоон утгыг гаргана. 2. Дараа нь энэ кодчиллийн тоон утгыг харгалзан, ХIV-TMV00-TMV05 кодын дагууд  TMV00 буюу өөрийн үндсэнд дангаар дүр урвасан эсвэл - TMV01 кодын дагууд - хий, шар, бадганы билэг чанар хавсарч дүр урвасан, TMV02 - хий, шар, бадганы билэг чанар хурж дүр урвасан, TMV03 кодын дагууд - нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон, TMV04 кодын дагууд - өөр гэмийн билэг чанар дүр урвасан буюу дүр урвасан бадганы билиг чанар эс амарлиад хийн билиг чанарын дүр урвасан эсэхийг болон TMV05 кодын дагууд ХШБ харшилдсан эсэхийг гаргана, кодоо өвчний түүх дээр бичнэ. 3. Дараа нь судас шинжлэлийн аргаар цон, ган, чаг дээр цул, сав эрхтний болон өвчний орныг олно. 4. Дараа нь дөрвөн улиралд таван махбодыг уялдуулан, эх - хөвүүн, нөхөр - дайсны харьцааг олж, өөрийн судал лугших, эх, хөвүүн - нөхөр, дайсны судал лугших байдлаас хөөж - “эрүүл биеийн гэм – ХШБ – 15 + биеийн тамир – 7 + хир - 3” нийлээд 25 нь тэгш байгаа эсэхийг  гаргана. 5. Дээрхи дээр үндэслэн - “Язгуурын үндэс” заагдсан “эрүүл биеийн гэм - ХШБ – 15 + биеийн тамир – 7 + хир - 3” нийлээд 25 нь тэгш байгаа эсэх, эсвэл тэдгээр нь нас, орон, цаг, идээ ундаа, явдал мөрөөс хамааран өвчин үүсэх шалтгаан гол шалтгаан болох ХШБ-ы нөлөөлөлд өртөн - дүр урваад өвчний хувиралд орсон эсэхийг гаргаж, Уламжлалт анагаах ухааны оношийг TMA00 - TMD04 - TMU00 - TMU05, TMW00 - TMW03 кодийн дагууд гурван гэмийн өвчин, дотор өвчин, халуун өвчин, цул сав эрхтний, хэсэг бусаг өвчин, өвчний шалтгаан үрийн ангиллаар тавина. 6. Дараа нь орчин үеийн анагаах ухааны аргаар онош тавина. 7. Дараа нь уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухааны оношийн дүйцлийг гаргана. 8.Үүний дараа s-NCM шинэ мэдлэгийг голлон ашиглахын хамт, уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухааны оношинд суурилан ХIV - TMV00 - TMV05 кодын дагууд TMV00 кодын дагууд буюу өөрийн үндсэнд дангаар дүр урвасан эсвэл - TMV01 кодын дагууд - хий, шар, бадганы билэг чанар хавсарч дүр урвасан, TMV02 - хий, шар, бадганы билэг чанар хурж  дүр урвасан, TMV03 кодын дагууд - нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон, TMV04 кодын дагууд - өөр гэмийн билэг чанар дүр урвасан буюу дүр урвасан бадганы билиг чанар эс амарлиад хийн билиг чанарын дүр урвасан байдалд эмгэг жамын нарийн түвшингийн тайлал хийнэ. Элэгний халуун - TMK02.1  гэсэн УАУ-ы онош, ОҮАУ-ы элэгний С вируст хурцдуу үрэвсэл гэсэн оноштой TMV00 кодын дагууд өөрийн үндсэнд дангаар дүр урвасан - TMV00.6. шарын билиг чанар дангаараа арвидах гэсэн онош тавигдсан, эсвэл элэгний хий - TMK02.15 гэсэн УАУ-ы онош, ОҮАУ-ы элэгний С вируст архаг  үрэвсэл гэсэн оноштой, TMV03 кодын дагууд нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон -TMV03.4. элэг - шарын оронд дүр урвасан хийн билиг чанар оршсон гэсэн онош тавигдсны мөн чанарыг гаргана…гэсэн алгоритмийг оруулжээ. Мөн уг номын s-NCM мэдлэгт суурилсан  NCM  анагаах ухааны хандлагаар хийгдсэн эмнэл зүйн жишиг тохиолдлууд гэсэн эцсийн бүлэгт: Хронический С вирусный гепатит оноштой өвчтөн хүмүүс дээр s-NCM мэдлэгийн дагууд 4-р компартмент дээр хийгээр, шараар, бадганаар кодлогдсон буюу гамма төлөв өндөр, редокси сул, АТФ, НАДФН бага, эсвэл бетта төлөв өндөр, редокси шугам дээр ред өндөр, АТФ, НАДФН өндөр, эсвэл альфа төлөв өндөр, окси потенциал өндөр, АТФ, НАДФН дунд түвшинд байгаагаас хамаараад уг өвчин циррозод шилжих магадлал өндөр байна уу?, эсвэл хавдар руу шилжих магадлал өндөр байна уу? гэдгийг  урьдчилан хэлж болох тухай зэрэг эмнэл зүйн олон жишээг оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim bol ter nomii n gargaad ir hahaha chi nere bas goe bichhiimaa
2012-12-10
phh:
zugeer gadaadiin nomnoos copy paste hiij orchuulsan ed bnshde
2012-12-10
tiim bol ter nomii n gargaad ir hahaha chi nere bas goe bichhiimaa
wow:
bayrlalaa ambaga bagshaa
2012-12-09